”Алтан сарнай -2012”

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан сарнай” наадам ерөнхийдөө хүлээлт үүсгэдэг гэхэд болно. Тиймээс жил жилийн "Алтан сарнай" наадмын сурвалжлагуудыг бид хүргэхээр боллоо. Ингээд 11 дэх удаагаа амжилттай болж өнгөрсөн  “Алтан сарнай-2012” наадмаас хүргэж байна. Улс төр, нийгмийн амьдралд өндөр оролцоо, идэвхи, нэр хүндээрээ манлайлж буй лидерүүдийг нэрлэдгээрээ оны онцлог наадам билээ.

Оны онцлох лидерүүдийг шалгаруулдаг тус наадам өмнөх жилүүдийг бодвол хэт нүсэр зохиогддог байдлаас татгалзаж, илүү шинэлэг, шинэ үеийнхнийг сонгосон ёслол боллоо хэмээн оролцогчид хэлж байсан юм.

Тухайлбал, шинжлэх ухааны салбарт 28 насандаа Герман улсад докторын зэрэг хамгаалсан, МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг санаачлагч, МУИС-ийн МТС- ийн захирал Ч.Лодойравсал, Шилдэг Бизнесмэнээр “Номин холдинг”-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан, Соёл урлагийн салбарт ”Премьер Министр” хамтлагийн ахлагч Б.Амархүү, Хүмүүнлэгийн салбарт Б.Сүхболд, Дэлхийн Монгол хүнээр JCI Монгол байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Ө.Батбаяр нарыг шалгаруулсан þì.

Мөн спортын салбарын шилдгээр оюун óõààíы спортоор Монголын нэрийг дэлхийд гайхуулсан, Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг тодруулсан. Харин оны улс төр, нийгмийн онцлох хүнээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгаруулсан нь энэ удаагийн УИХ-д эмэгтэйчүүд хүч т¿ðýн орж ирсний бас нэгэн илэрхиéëýë байлаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Д.Оюунхорол гишүүний хувьд шинэ парламентад цөөнх болсон намд харьяалагдаж байгаагаас үл хамааран үйл хэрэгтээ цэгц шулуун хандаж, намынхаа гишүүдийг манлайлж чадсан гэдгийг ёслолын үеэр онцолж гурав дахь удаа төрөëх нутгаасаа сонгогдñîí жинхэнэ лидер эмэгтэйг энэ удаад онцоллоо.

Түүнчлэн тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай асуудал ч “Алтан сарнай” наадмыг тойрсонгүй. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ одоо болтол нэрлээгүй байгаа гэх МАН-ын гишүүд энэ үеэр Д.Оюунхорол гишүүнийг “Үзээд алдахад болохгүй нь юу байхав” гэж санал бодлоо хэлсэн юм. Харин тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль анхны эмэгтэй нэр дэвшигчтэй сонгууль болох уу, үгүй юу гэдэг нь асуулт хэвээр үлдлээ.

ҮЛЭМЖ БИЕТҮҮД СҮРГЭЭРЭЭ

Шадар сайд асан М.Энхболдын гэр бүлийг бид “Үлэмж биетүүд”-ийн гэр бүл гэж онцолдог. Алтан сарнайн хамгийн хүндтэй зочид болох “Үлэмж биетүүд” жил бүр олуулаа сүр бараатайхан ирцгээдэг. Энэ удаад ч мөн адил гэр бүлээрээ ирцгээсэн юм.

Цагаан улаан өнгийг ямар ч алдаагүй хослуулан Алтан сарнайг чимсэн нэгэн бүсгүй М.Энхболдын бэр байлаа. Тэр солонгос киноны өхөөрдөм хөөрхөн бүсгүйчүүд шиг л харагдаж байв.

ГУАЛИГ БҮСГҮЙН ГУНИГ

 

Яруу найрагч Ж.Мөнхбатын гэргий Цолмон өнгөрсөн жил алтан шар өнгийн даашинз өмсч, гуалиг биеийг алдаршуулж байв. Харин энэ жил ийм цагаан даашинз өмсөж, сайхан бүсгүй их гунигтай, яруу найрагчгүйгээр Алтан сарнайг чимлээ.

 

ХАМГИЙН ДЭГЖИН ХАТАГТАЙ

 

2012 оны Хүмүүнлэгийн элчээр өргөмжлөгдөж, өнөө маргаашгүй төрөх болсон ч өсгийтэй гутлаа өмсөж, гял цал даашинзаа дэрвийлгэн алхах “Ажигана” группын Э.Туул эгээтэй л Холливудын од хүүхнүүд аятай.

 

Жил бүрийн Алтан сарнайн сайхан хүүхнүүд, дэгжин даашинзтангуудыг Э.Туулгүйгээр төсөөлөхөд тун бэрх гэх хэлц гарсан байгаа. Харин энэ жил хөл хүнд Туулыг ирэлгүй сарнайн өнгийг гундаана гэсэн чинь эсрэгээрээ дэрэвгэр хормойтой гялгар даашинзаар гоёж дээдсийн хүүхнүүдийг дахин алмайрууллаа.

ХАМГИЙН ИХЭМСЭГ НЬ

Ихэмсэг гэмээр төрхөөрөө өөрийнхөө имижийг тодорхойлдог “Хас”-ын Ч.Ганхуягийн гэргий Уянга Алтан сарнайн гүнжүүдийн тоонд зүй ёсоор ордог. Уянга энэ жил тун их ганцаардаж харагдана лээ. УИХ-д суудал аваагүй Алтан сарнайн хүндэт зочдоор уригдсан Ч.Ганхуяг хавь ойрынхоо хүмүүст инээд бэлэглэн нэг л янзаараа чимээгүйхэн гарч явж харагдсан.


М.Саян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • Зочин
    idej uuj chadaj bna geed hutsad bgaa novsh mini tegeed gahaj uheerei.. ur huuhded chin l ta nariiig nugel irne shuu.. shunal ihedvel shulam boldgiin za..shorongiin aya daahgui gulugnuud mini tegeed gants hudgiin baraa harahaaraa uvchin zovlon yariad urchiij horchiigood bidnii ineediig hurgetel muugaa uzuuldeg bj ..chaavaas huurhii..
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • mr.?
    Bid idej uun chadaj bn ta nar ingej chadahgvigees hohin gej heliidaa guilagchid chaawaas end comment uldeej oorsdiigoo amid gedgee mederch amidardag azgvi archaagvi amitad ene setgegdliig chin tanaraas oor hench unshdagvishde maluudaa
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • Html m 47
    Enhbold end yu hiij ywaa ym boldoo ywsan nohoi buluu huraan gej huuhen shuuhan haraad ywjiigaa ym bhdaa chaawaas Gazriin luiwarchin bayrtsogtiigoo daguulaad ywdaa Mongoloos
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • зочин
    Өшөө гоё хийх хэрэгтэй спортын алдартнууд харагдахгүй байна нөгөө л хэд байх юм да МАН спортоо хамгийн дэмждгүй намаар шалгарсан гэсэн шүү
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • Zochin
    Muusain neg negneesee iluu garah gd omsoj zuuheeree uraldsan awgai nar ingej yawhaar onchin yaduu huuhduuded tusal tehuu tegej gemeen nugeluud chine nimgereh bno
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Zochin
    Ajigana Tuulaa , Ikh khurliin gishuun nuhriinhuu jind anhaarlaa handuulj, hoolondoo anhaaraach ee ,
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Uls ex ornoo yduuruulchaad xend gaixuulj yvaa yumnuud ve.Ard tumnii mungiig xulgailagchid baix ystoi gazar n bailgax xeregtei.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Ene setguulch neeree uneheer yum uzeegui iim palaj haraagui yum bh daa kkk
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин
    tiim ee kk,lol gej daldaakuud l bna
    2014 оны 12 сарын 24
  • dffd
    gachin sdanud l bnsht
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
    • Зочин
      tiim ee kk,lol gej daldaakuud l bna
      2014 оны 12 сарын 24
  • zochin
    goelin zuultuudee tailj saihanbilegtee uguud bugdeeree tsullug ruu yawaarai gej husie muusain huwalzuud
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • ulsiin xorongoor bayajigchid
    ulsiin mongoor torson terbymtanguud
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин
    kommunistuud
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • zochin
    MUUSAIN BALIAR HULGAICH LUIWARCHID ARD TVMNII HURUNGUUR TOGLOHOO BOLIOCH
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025