ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа хүлээлгэж өглөө. Тэр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийж "Ардчиллыг уландаа гишгэж, дэд сайдын албан тушаалыг наймаалцсан Засгийн газарт ажиллаж чадахгүй. Би Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй" хэмээн тайлбарласан аж.

Гурав хоногийн өмнө "Бензиний үнэ 1 сарын 1-ээс буурах ёстой. Үгүй бол миний чадал хүрээгүй ажлаа өгнө...RT" хэмээн жиргэж байсан юм. Түүнийг шударга ажиллаж чадаагүй, булхайтай баримт нь У.Хүрэлсүхийн гарт орсон тухай хэвлэлээр бичиж байсан.

Харин МАН-ын бүлгийн зөвлөх Б.Энхбаяр "Хандыг нь хага дарах Шадар сайдтай болсон болохоор хавчсан сүүлээ шатахууны үнэрээр халхалж энэ тэр" гэсэн утгатай зүйл бичиж жиргэхэд хариуд нь О.Магнай "Чиний Шадар сайд, нохойн баас" хэмээн жиргэсэн байдаг. Тэдний маргааныг харж суусан У.Хүрэлсүх "О.Магнай нохойн баас яахав. Харин чи энэ баасаа цэвэрлээрэй" гэж баримт үзүүлсэн юм.
Тэд ийн “нохойн баасаар” дуудалцсаны эцэст О.Магнай ажлаа өгч байгаа харагдана. Энэ цаг мөчид тэрбээр хийсэн ажлаа тайлагнаж байгаа юм. Нэг талаас түүнийг худлаа шоудлаа гэж харагсад байна. Ингэж байгаад улстөрд том алхах гээд байна гэж харагсад ч байгаа юм. Түүнийг Г.Уянга, С.Ганбаатар, Х.Баттулга нартай хүч нийлэн нам байгуулах гэж байгаа гэх мэдээлэл байгааг бас онцлох хэрэгтэй болов уу.
П.Урнаа
Сэтгэгдэл (7)