Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл АНУ-ын Сан Франциско хотод айлчлал хийлээ. Тэрбээр Сан Франциско хотын захирагчийн ажлын албанд зочилж, Эдийн засгийн хөгжлийн агентлагийн удирдлагуудтай уулзсан байна.

Энэхүү уулзалтын үеэр Сан Франциско болон Улаанбаатар хотуудын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар харилцан санал солилцжээ. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Станфордын их сургуулийн Нийтийн төлөөллийн ардчиллын төвийн захирал, профессор Жэймс Фишкин, дэд захирал Алис Сью нартай уулзсан байна.
Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт зочилж, Сан Францискогийн Бей Аэриагийн монгол иргэд, иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан зарим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан аж.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна