Онцлох залуугийн үнэн түүх

“Next stop” бол залуусын төдийгүй ирээдүйн лидерээ битүүхэн эрж хайн бэдэрдэг улс төрийн нам, хүчнийхний хамгийн их хүсэн хүлээдэг наадам юм. Гараанаас амжилт бүтээлээрээ шалгарсан 39 манлайлагч залуус гарснаас эдийн засаг, бизнесийн салбарын оны залуугаар “UFC” группийн захирал О.Амартүвшин тодорсон. Маргаангүй, харин ч ялимгүй оройтож ирсэн шагнал байж болох.

Түүнийг шагнал гардахад түрүү жилийн оны залуу Жорж Төмөр буюу Т.Лхагвадорж ноёнтон, нэгэн үед залуу маркетер О.Амартүвшингийн захирал байсан “MCS”-ийн Ж.Од захирал нар ээлж дараалан тайзнаа гарч “Хурд” хамтлагтай амьдаар дуулсан. Ёстой гэнэтийн сюрприз. Танхим дүүрэн хүмүүс бизнесч ноёдын нууц авьяасыг алмайран байсан шүү. Тэр ийм хүндлэл хүлээхүйц онцгой нэгэн ажээ. Агуу юм энгийн байдаг, энгийн юм агуу байдаг гэдгийн илрэл энэ буюу. Эгэл жирийн маркетер залууг ирээдүйд захиралтайгаа өрсөлдөхөөр шилдэг бизнесмэн болно гэж тэр үед хэр олон хүн таамаглаж байсан бол?

Жирийн маркетингийн ажилтнаас “Увс Хүнс” компанийг байгуулах хүртэл О.Амартүвшин багагүй даваа давсан. Түүний хувьд ТИС-ийн Компьютер, Техник Менежментийн Сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж тус сургуулийн мастерын зэргийг маркетингийн чиглэлээр хамгаалсан юм.  Гадаадад төгссөн гялгар намтар, сайн эцэг эхийн шошгогүй эглээс эгэл гэр бүлээс гаралтай ард түмний хүү ийн цойлж явна.

О.Амартүвшин 2005 оноос Увс Хүнс Компаний Захиралаар ажиллаж бизнесийнхээ гарааг эхэлсэн бөгөөд UFC группийн үүсгэн байгуулагч юм.  2007 оноос UFC группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын даргаар томилогдон ажиллаж байна. Талаар нэг байдаг ч төдий л анзаардаггүй чацаргана хэмээх амтат жимсийг дэлхийд брэнд болгох супер санаа энэ залууд төрсөн тэр өдөр гайхалтай.

Аливаа бизнес хүний төлөө, хүнд хэдий чинээ хэрэгтэй, тустай зүйл байна тэр хэрээр өргөжин дэвждэг жамтай. Ямартай ч эрс тэс уур амьсгалтай манай оронд 8 настай балчираас 80 настай буурал хүртэл чацарганын шүүсний хүчээр эрүүл мэндийн наад захын асуудлаа эмгүйгээр шийдэж хэвшлээ. Баярлалаа, О.Амартүвшин. Маш жижигхээн зүйлээс амьдралын олон өөрчлөлтүүд бий болдог билээ.

О.Амартүвшин шагнал, урамшууллын тухайд бас ч “битүү морь” биш. Түүнийг Монголын Маркетингийн Холбооноос 2004 оны шилдэг маркетер, Монголын Менежментийн Холбооноос 2011 оны шилдэг Захирал, Том Менежер шагналааар тус тус шагнаж байжээ. Харин “Next stop”-ын хүндтэй шагнал энэ хүний даруу, үргэлж хөшигний ард төлөвхөн амьдардаг тэр хаалтанд салхи сэвэлзүүлэх шиг боллоо. Түүнийг илүү олон хүн таньдаг болж, илүү их итгэл найдвар тээх нь дамжиггүй.

Урдах ажлаа чимээгүйхэн хийж явдаг зарчимч, цэгцтэй, хөдөлмөрч чанар нь түүний хоосноос баялаг бүтээх гол хөдөлгөгч хүч, нууц байсан гэж хэлж болно. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэгчлэн О.Амартүвшин хувийн амьдралаа ч ягштал төвхнүүлсэн чамбай нэгэн.

Бартаа саадыг туулан урагшлахдаа анхны амьдралдаа цэг тавьсан тэрбээр 2007 оны мисс Г.Гантуяатай гэр бүл болсон. Сайхан бүсгүйн зүсэнд алмайрсандаа ч биш, тэр хоёр нийтэд ил болохоос өмнө чамгүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн байдаг. Жил дараалан бүл нэмж буй хосууд өрхийн тэргүүн нь онцгой шагнал гардах үед шинэ хүнээ угтах мөч ч ойртсоор буй.

Монголын бизнесийн салбар ийнхүү шижигнэсэн залуусаар хүрээгээ тэлж байна. О.Амартүвшин олон залууст урам зориг өгөөд зогсохгүй итгэл найдварынх нь бамбарыг асааж өглөө. Тийм ээ, хичээвэл хэн ч гэсэн амжилтанд хүрэх билээ. Тууштай бөгөөд зоригтой урагшлах аваас та ч гэсэн түүний дараа тайзан дээр зогсож байж мэдэх юм шүү.

Ардын хүү амжилт гарган манлайлж өөр нэгэн салхи сэвэлзүүлсэн сайхан наадам боллоо. Баярлалаа “Next Stop”!

Б.Ундрал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • zochin2
    tsaanaa yaj ch amidarch bga yum bilee soliod kkkk.Jerry sain soli sain tomor za kkkk daraa ni l uilahnadaa chi kkk
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • zochin2
    Tiim l sain hun yum bol yagaad 2 dohi amidral zohioson gej? tegeed urdah amidralaa avch yavj chadaagui yum bish u ur huuhed urd amidral ni bga l bhdaa tiim ch sain hun bish bhoo
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Togor
    uuruusuu iluug uzej chaddaggui munhiin guigachin munhiin urvagch yumnuud hezeech baisaar baih yumdaa tedniig joomnoos iluud uzvel iluuts. Saihan hos O. Amar tuvshin G Gantuya hoertoo amjil huse
    2014 оны 12 сарын 22
  • Zochin
    Suuliin uyed neteer ooriigoo ih l reklamdah bolj dee bain bain bichuuleed l sonin l bna
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • och
    manai mongol humuusiin dund ertnees ataarhuu archaagui hov jiviin hutguur ulsuud nuugdaj tuugeerei amiaa zogooj amidardag baisnii jishee deerh setgel uldeegchidiin dund tsohij l yavah yum. ta nar Amar tuvshnii ch Gantuyaagiin ch aliniihn ch huliin chigii huruund hurehgui humuus gedeg ni bichsen zuilees ni haragdaj baih yudaa huurhiis ....zadsan tarihtnuudaa gej
    2014 оны 12 сарын 22
  • баяр хүргье
    Болж дээ залуу хүнд урам хэрэгтэй Амжилт хүсье Чацарганы тос нь ч ок, Морьтой чингис нь ч ок ш дээ
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Чацаргана нь сайн ш дээ харин энэ жил олж авч чадахгуй бна
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин
    УВС ХҮНС социализмын үеийн л хүнсний үйлдвэр.архиний лицензээ алдсан гэж дуулсан
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин
    UFS групп юу хийдэг юум бэ.мэдэхгүй архи,чацарганы тос нь чанар муутай юм
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • MCS
    NewTeldee od baisan zaluudaa.
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin
    Amaraag oni zaluu bolsond gaihah yum alga.harin ter avgaigin miss bolson geheer gaihaad badgim.za tegeed miss busgui boss zaluug yaj oorin bolgosonig ufs-hen bugd mednee
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin
    ANHNI EHNER NI TER OTGONBAYAR GEDEG ZALUUD GOYODSON BUSGUI BII.AMARAA BOL MUNDAGAA MUNDAG..GANTUYA OLON HUUHED GARGAHGUI BOL HAYAGDANA SHUU DEE KKK
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Zochin
    Хуучин авгайд нь Отгонбаяр шиг залуу олдсонд талархаж амьдар
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Jerry
    Атаархсандаа шээс алдсан юмнууд. Мундаг залуу авгайгаа арав сольсон ч яадаг юм та нарт мисстэй суух хувь дутна. Дэлхийн олон оронд хүчтэй эр хүн сайхан хүүхнийг сонгоод суудаг жишээ олон байна. Та нар шиг тамын тогоондоо байдаг хүмүүс юу мэдэх вэ дээ нусаакууд. Амараа авгайгаа ахиад соль чадаж байгаа юманд арга байхгүй
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин
    bie zasaad geree zas geree zasaad turuu zas gedeg ug ene hund ogt zohihgui ym baina. ingej balai zavhai ymnuudiig magtahaa boliochee
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин
    blbla
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • eo
    tenegiin ehnii avgaigaa araar ni tavisaar ene huuhentei yavaldsaar bgaad salsan shdee
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
    • Togor
      uuruusuu iluug uzej chaddaggui munhiin guigachin munhiin urvagch yumnuud hezeech baisaar baih yumdaa tedniig joomnoos iluud uzvel iluuts. Saihan hos O. Amar tuvshin G Gantuya hoertoo amjil huse
      2014 оны 12 сарын 22
    • och
      manai mongol humuusiin dund ertnees ataarhuu archaagui hov jiviin hutguur ulsuud nuugdaj tuugeerei amiaa zogooj amidardag baisnii jishee deerh setgel uldeegchidiin dund tsohij l yavah yum. ta nar Amar tuvshnii ch Gantuyaagiin ch aliniihn ch huliin chigii huruund hurehgui humuus gedeg ni bichsen zuilees ni haragdaj baih yudaa huurhiis ....zadsan tarihtnuudaa gej
      2014 оны 12 сарын 22
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025