“Оройтсон” Онцлох залуу
2014/12/20

 “Би Боловсрол, шинжлэх ухааны сайд болъё” гэж тэр өөрөө Н.Алтанхуягт хэлсэн гэдэг. Тэгэхдээ энэ бол албан тушаал, эрх мэдлийн төлөөх улайрал биш боловсролын салбарт сэдэж, хийж, зөв өөрчлөлт дагуулах гэсэн залуу хүний зоригтой алхам байсан учраас бас түүнд өрсөлдөгч байгаагүй тул түүнийг сайд болгосон байдаг. Түүнийг засварчнаас улс төрч болтлоо өссөн эр гэх тодотгол дагадаг билээ. Юу гэхээр тэр 1996 онд Японы Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженерээр 1999 онд Японы Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн залуу. Тиймээс ч япон боловсролтой гэгддэг түүнийг сайд болсны дараа Нагаокагийн их сургууль хүндэт доктор цолоо гардуулсан биз.

Тэр шийдлийн  гэх тодотголтой энэ засгийн газарт мөн сайдаар ажиллаж байна. Төрийн үргүй зардлыг хэмнэх, сайд дарга нар, УИХ-ын гишүүдийн тансаглалыг  хумих ёстой талаар анх чуулганы танхимд тодоор дуугарсан түүнээс хэн хүнгүй үр дүн хүлээж байгаа. Хэсэг гишүүдтэй нэгдэж “Маргаашийн төлөө тунхаг” гэгчийг гаргаж,засаглалыг эрүүлжүүлье гэсэн түүнийг нэр цэвэр улстөрч гэхэд болно.

Түүнчлэн “Next Stop” залуучуудын харшийн сүлд модны наадам, “Оны залуу” тодруулах ёслолоос түүнийг  2014 оны нийгэм, улстөрийн салбарын “Оны залуу”-гаар нэрлээд байгаа нь нүдээ олсон хэрэг гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна.  “Next Stop”-ын “Оны залуу”-гийн нийгэм, улс төрийн салбарт 49 залуугийн нэр дэвшсэнээс тэр ийн шалгарлаа.

Түүнд УИХ-ын дарга З.Энхболд түүнд өргөмжлөлийг нь гардуулж өгсөн бол, Төмөр хатагтай гэгддэг улстөрч Б.Дэлгэрмээ Л.Гантөмөрийн тухайд энэхүү өргөмжлөлийг оройтож авлаа гэсэн агуулгатай зүйлийг хэлж байлаа. Дашрамд өгүүлэхэд, Л.Гантөмөр эрхэм сэтгэл нь хөдлөөд сандарсан уу, яасан. Яг шагналаа гардаж авсныхаа дараа үг хэлэхдээ “Оройтож авсан ч гэсэн баяртай байна” гэсэн нь хуран цугласан хүмүүсийг инээлгээд авсан юм. Залуу сайд Б.Дэлгэрмаа хатагтайн хэлсэн магтаалын үгийг дөнгөж сонссоныхоо дараа тайзнаа гарч шагнал гардсан болохоор тэрхэн үедээ нэлээд сандарсан л харагдаж бас ойлгогдож байна лээ.

Яадаг ч байсан Л.Гантөмөр боловсролын салбарт эрмэлзэл дүүрэн ажиллаж яваа залуу сайд. Тэрбээр  сурагчдын сурах сэдлийг төрүүлэх сургалтын “Цөм” хөтөлбөрийг санаачилсан, Япон улсад мянган инженер сургаж байгаа, дэлхийн шилдэг 100 их дээд сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан 100 оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн, гадаадын томоохон эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай нягт хамтын ажиллагаатай болсонтой нэр холбогдоно. Ер нь бол чамгүй зүйлийг хийж яваа нэгэн билээ.

Тэрбээр “Хүн өөрийгөө ялан дийлж цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр эд хөрөнгө, эрдэм мэдлэгтэй болох хэрэгтэй” гэж ярьдаг юм билээ. Тэр  хаана ч хэлэх үгтэй, нэр цэвэр яваа нэгэн юм.

Б.Билэгт

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • zochin
    bolovsrolin salbart yu ch hiigeegui sh de yag unen de bol hiisen ym ni ene gsen ym bnu
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin
    yntgar balai yu ch higegui sh yu gj hudla helj suhbaatar duurges garlaa yu yu yrij amlaj bla tod sanaj bn olon uda songogdood gants udaa ch irj ajilaagui sh de
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Bayar hurgej bna. Odoogiin uls turchid dotroos hamgiin nuruutai, tuluvshsun hun ni ene hun l haragddag shuu.Noyon nuruugaa aldalgui yavbal mongol ulsiin turiin terguun bolohod oirhon baigaa. Ene hund alban tushaal bish eh oron ni iluu chuhal gej bodoj bna.
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • Tehh
    Demjij bna
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
Сонин хачин