Хэрүүлийн алим болсон сайд нар
2014/12/19

Шинэ жил дөхсөн энэ өдрүүдэд улстөрчид улстөржиж төрийн ажлыг саатаагаад байна. Саарал ордон доторх албаны эх сурвалжуудын нэг Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ “...намууд Төрийн нарийн бичгийн даргын суудлаа булаацалдаад тохиролцож чадахгүй байгаа юм байна. Цаг үе эдний албан тушаалын хуваарилалтыг хүлээхгүй нөхцөл байдал үүсчихсэн. Нэгдүгээр сарын 1-н гэхэд ирэх оны ажил эхэлж байх ёстой. Хугацаа бага байхгүй байхад сандал суудал дээрээ тохиролцож чадахгүй төрийн ажлыг цалгардуулж байна. Ер нь намууд томхон “бялуу” хүртэх гэж л Засгийн газарт орсон гэдэг нь харагдаж байна. МАН Ч.Сайханбилэгтэй хамтрахгүй, Засгийн газарт орохгүй, давхар дээлийг дэмжихгүй, яамдын тоог нэмэхгүй гэж байсан ч бүгдийг нь хийсэн. Дэд сайдын тоог хоёроор нэмсэн. Одоо өрийн босгыг 320 тэрбум төгрөгөөр нэмж байна. Ийм байж болохгүй. Ард түмнээрээ ингэж тоглож болохгүй шүү дээ. “ хэмээн ярьж байна.

Тэгвэл нам доторх эх сурвалжуудын мэдээллээр бол МАН-ынхан дотроо хэмлэлджээ. Тодруулбал, намын удирдлагын залуурддаг Хотын фракцийнхан энэ удаад илүү зузаан хэрчимүүд амссан нь бусдынх нь уур бухимдлыг төрүүллээ гэлцэж байна. Ямартай ч МАН-ынхан Дэд сайдуудын томилгоонд өөрчлөлт оруулах уу гэдэг асуулт тавигдаж байгаа юм.

Намын генсек Ж.Мөнхбатын хувьд дэд сайдуудаа танилцуулсан, зөв томилгоо болсон хэмээн мэдэгдсэн. Тэдгээр сайдуудын товч танилцуулгыг хүргэе. Тодотгоход эдгээр сайдуудын тал нь хотын фракцид ойр хүмүүс аж.  

 

Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан:

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх  тэрбээр Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга,  Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Монгол Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байсан. Хотын фракцийн хүмүүсийн нэг.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар

МАХН-ын Б.Тулгатай хэн нь хэн бэ гэж харьцуулагдаж явсан тэрбээр дэд сайд болоод байна.

 1996-1999 онд Монгол Улсын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, Залуучууд гэр, бүл эмэгтэйчүүдийн газрын дарга, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлд ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх, Хэвлэл мэдээллийн албаны дарг, 2009-2014 онд: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, 2014 оноос: “Стратеги академи”-ийн захирал. Доктор, багш, улс төр судлаач мэргэжилтэй нэгэн. М.Энхболдтой тун шадар нэгэн. Ангийнх нь хүүхэд гэх.

Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа:

Түүний хувьд шинэ хүн. Түүний талаар торох мэдээлэл үнэндээ байхгүй. Хүний их эмч, эх баригч мэргэжилтэй.Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежид багш, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга,Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байжээ.

Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь

Гадаад харилцааны салбарын чамгүй туршлагатай нэгэн.

2000-2007 онд: Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хэлтэс, газрын дарга

2007-2008 онд: Дэлхийн банкинд зөвлөх

2008-2012 онд: Улаанбаатар хотоос Бээжин хотод суугаа төлөөлөгчөөр сууж байсан.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар:

 Г.Мөнхбаярыг хотын  дарга байхад  Б.Мөнхбаатар орлогч хийж явсан.

БСШУЯ-ны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч,  МАН-ын ЕНБД-ын зөвлөхөөр ажилласан.

 Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг:

Баянзүрх дүүргийн засаг дарга байсан тэрбээр Санхүүгийн менежер, эдийн засагч мэргэжилтэй.

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн:

 “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүн тэрбээр     Олон улсын харилцаа, төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй.

Б.Билэгт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Оюундариас бусад нь ч хөрхийлэлтэй л юм байна.
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Naranchimeg
    GHYamnii ded saidiin zurag n uur Oyundari bishuu.Taniltsuulga n zuruud bhiin
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
Сонин хачин