Иргэдэд нэвт харагдах шилэн данстай болох нь
2014/12/18

Анхаарал татсан чухал сэдвүүдийн нэг  бол Шилэн дансны тухай хууль. Ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх энэхүү хуулийг ач холбогдол ихтэй, сайн талтай гэж олон хүн харж байгаа билээ.

Тэгвэл энэхүү хуулийг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаараа өнөөдөр төрийн ордонд илтгэл тавьсан аж. Илтгэлдээ “Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээр төсөв, орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулага, төрийн өмчийн оролцоотой аж ахуй болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болно. Үр ашиггүй зардал, тендерийн маргаан, шахааны бизнес үгүй болох чухал алхам гэж бид үзэж байгаа” хэмээн дурьдсан байна.

П.Урнаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин