С.Батболд: Би хүлээж байгаа
2014/12/18

 “Аливаа Засгийн газрын ажилд эхлэл, бас төгсгөл гэж байдаггүй” хэмээн Ерөнхий сайд асан С.Батболд хэлжээ. Тэрбээр шинэ засаг эмхлэгдээд байгаа энэ үед ярилцлага өгсөн байна. Тэгээд “...2012 оны сонгуулийн дараа гарч ирсэн Засгийн газар төрийн энэ залгамж чанарыг тасалж, бүгдийн шинэчилнэ гэх нэрийн дор буруу замаар баахан бужигнууллаа, буруу ч явлаа. Дүүрэн будаатай үлдээсэн машин маань тэвшиндээ шороо ч үгүй үлдэж. Одоо үүний горыг нь монголчууд бид нийтээрээ амсч байна. Ийм л хэцүү цаг үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газар ажиллах болж байна.  Ажлын эхлэл гэвэл, шинэ Ерөнхий сайдыг би юу хийх гэж бүх намыг засагт урьсан, тэгээд яг юу хийх гэж байгаа тухайгаа  ард түмэндээ тодорхой, нээлттэй хэлэх байх гэж бодож байгаа. Төрийн бодлого хэдийгээр залгамж чанартай ч, буруу бодлогыг үргэлжлүүлж болохгүй шүү дээ. УИХ Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахдаа хувь хүнийг нь Ерөнхий сайдын албанаас буулгах гэж  хариуцлага тооцоогүй. Хамгийн гол нь буруу бодлогыг зогсоох, засах гэж танхимын тэргүүнээр нь дамжуулж Засгийн газартай хариуцлага тооцсон. УИХ-ын буруу гэж үзсэн, танхимын тэргүүнтэйгээ хамт огцорсон бодлогыг шинэ Засгийн газар үргэлжлүүлэхгүй байх л даа.  Тийм учраас шинэ Ерөнхий сайдыг юу хийхээ оновчтой тодорхойлсон зорилго бүхий үг хэлэхийг би хувьдаа хүлээж байгаа.” гэсэн байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин