Шинэ Дэд сайд, Төрийн нарийнуудтай танилц!
2014/12/18

Ч.Сайханбилэгийн удирдаж байгаа Засагт ажиллах дэд сайдууд албан ёсоор тодорлоо.

 

1.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар Магвансүрэнгийн Хүрэлсүхийг;

 

2.Гадаад хэргийн дэд сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг;

 

3.Сангийн дэд сайдаар Сүрэнжавын Пүрэвийг;

 

4.Хууль зүйн дэд сайдаар Цогоогийн Уугангэрэлийг;

 

5.Аж үйлдвэрийн дэд сайдаар Хавдислын Баделханыг;

6.Батлан хамгаалахын дэд сайдаар Авирмэдийн Баттөрийг;

 

7.Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Гочоосүрэнгийн Байгалмааг;

 

8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Ядмаагийн Төмөрбаатар, Буяагийн Тулга нарыг;

 

 

9.Зам, тээврийн дэд сайдаар Хабшайн Ержаныг;

 

10.Уул уурхайн дэд сайдаар Ганзоригийн Тэмүүлэнг;

11.Хөдөлмөрийн дэд сайдаар Жамьяндоржийн Батхуягийг;

12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Бэгзжавын Мөнхбаатарыг;

13.Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Батжаргалын Батзоригийг;

14.Эрчим хүчний дэд сайдаар Өлзийхутагийн Пүрэвбаатарыг;

15.Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Төмөртогоогийн Болдбаатар, Дашдоржийн Атармаа нарыг тус тус томиллоо.

 Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан өөрчлөн байгуулагдсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томиллоо.

Дараах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

1.Жамсрангийн Батболдыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын;

2.Бат-Амгалангийн Болдбаатарыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн даргын;

3.Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын;

4.Равжихын Эрдэнэбүрэнг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;

5.Пүрэвийн Алтангэрэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын;

6.Хадбаатарын Золжаргалыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын;

7.Даваадоржийн Дэлгэрцогтыг Уул уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;

8.Пүрэвдоржийн Гантулгыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;

9.Аюурзанын Эрдэнэтуяаг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын.

Дараах албан тушаалтнуудыг шинээр томиллоо.

1. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Бат-Амгалангийн Болдбаатар;

2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ;

3. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Равжихын Эрдэнэбүрэн;

4. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Даваадоржийн Дэлгэрцогт.

Чөлөөлөгдсөн ТНБД нарын ажлын байранд Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах ба шинээр томилогдтол яамдын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар ТНБД-ын үүргийг хариуцан гүйцэтгэх юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин