Намууд дэд сайдын суудлаа санал гомдолгүйгээр эв найрамдалтайгаар хувааж авсан гэж харж байгаа. МАХН-д гурван яамны дэд сайдын суудал оногдсон. Тэгвэл өчигдөр МАХН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж дэд сайдын суудалд суух хүмүүсийнхээ нэрсийг тодорхой болгожээ.

Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон бол намын дарга Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэд сайдаар томилохоор болсон байна.
Б.Тулга нь Шинэчлэлийн Засгийн газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан. Харин Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг тодруулахаар болсон гэх мэдээлэл байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна