Өнөөдөр Засгийн газар 16:00 цагт ээлжит бус хуралдаан зарлаж дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох юм. Урьдчилсан байдлаар аль нам хэдэн дэд сайдын суудал авах хуваарилалтаа хийж дуусчээ.

Үүнд, МАН-д Уул уурхай, Хүнс, хөдөө аж ахуй, Аж үйлдвэр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Гадаад хэрэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал зэрэг зургаан яам ноогдсон байна.
Ардчилсан намд Сангийн яам, Барилга хот байгуулалт, Эрүүл мэнд, спорт, Зам тээвэр, Батлан хамгаалах зэрэг таван яам ноогдсон бол “Шударга ёс эвсэлд”үлдсэн гурван яам буюу Хуул зүй, Эрчим хүч, Хөдөлмөрийн яамыг өгөхөө мэдэгдсэн байна.
Харин Засгийн газрын үндсэн бүрэлдэхүүнээс гадна үлдсэн ИЗНН-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдын суудлыг өгөхөөр болжээ.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна