Ч.Улаан гишүүн эхнэрийнхээ компанид 10 гаруй тендер авч өгчээ
2014/12/17

Сангийн сайдын суудлаас саяхан буусан Ч.Улаантай холбоотой анхаарал татсан мэдээлэл байна. Түүнийг эхнэр Оросоогийн Цэеэнбадамдаа 12 тендер авч өгсөн гэх боллоо. Эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой 12 тендерийг “Сүвэн Уул ХХК” авсан баримт байгаа юм. Тэгвэл энэ компани нь Ч.Улааны эхнэр О.Цэеэнбадамын нэр дээр бүртгэлтэй аж. Эх сурвалжийн мэдээллээс харахад  Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нарын нөхдүүд хүч хавсран тендер иддэг гэнэ.  Харин одоо “Сүвэн Уул ХХК”-ийн авч чадсан тендерүүдийн жагсаалтыг хүргэж байна.

Дашрамд өгүүлэхэд, шударга шулуухан дүртэй Ч.Улаан сайд асуудалтай нэгэн. Ямартаа л Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Ч.Улааныг хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн гэж үзэж торгох шийдвэр гаргаад байсан. Юу гэхээр Сангийн сайдаас төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн байдаг. Энэ нь  Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож, Ч.Улаан  торгуулж байсан.

Тэгвэл тэр ийн хариуцлага алдахаас гадна тендерийн шахааг өөгшүүлж, өөрөө үр ашгийг нь хүртэж идсэн байж таарах гээд байна. Дашрамд тодотгоход, Ч.Улаан гишүүн гурван охин төрүүлж өгсөн эхнэр н.Будаасаа салж, залуу бүсгүйтэй дэр нэгтгэн хэнз үрийн зулай үнэрлэсэн билээ.

 

Б.Билэгт  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • huurhii
    za ingeed shoron shaavaa
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Zochin
    50 гарсан эмээ залуу эхнэр байхуу эмээ байж хуухэд гаргахуу
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин
    ЯАСАН ШУНАЛ НЬ БАРАГДДАГГҮЙ ЮМ БЭ. ЭД НАР ҮЙЛЭЭ ҮЗНЭ БУРХАН ТЭНГЭР ХАРЖ Л БАЙГАА
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • b.bilegt guaid
    Saidiin ehner hun ymar negen bisness hiij boldoggui um uu? Harin naidvartai huuliin daguu hiideg um bish uu? Ataarhdag um uu sain medee saihan um sonsoj chaddaggui ataarhuu ,muu sanadag muuhai zangaa hayah heregtei de.Hen ch unshsan harin Bilegted uur hurmeer buduuleg sanagdaj baina.Chadah neg ni hiih l heregtei .Vhadahgui bol duuguihan bmaar uma.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
Сонин хачин