МАН-ын дэд сайдууд тодорно
2014/12/16

Дэд сайдын томилгоо хийх асуудал анхаарал татаад буй. Ямартай ч МАН-ыхан долоон дэд сайдын суудал авна гэж байгаа. Тэгвэл маргааш гэхэд МАН-аас дэд сайдад нэр дэвшигчид тодрох аж. Удирдах зөвлөлийн хурлаар тодруулах юм байна.

МАН-аас долоон дэд сайдын суудалд нийт 40 хүний нэрс яригдаж байсан. Өчигдөр дэд сайдад нэр дэвшигч гишүүдээр анкет бөглүүлсэн бөгөөд ажлын туршлага, мэдлэг боловсрол, намынхаа төлөө зүтгэж ажиллах чадвар зэргийг нь харж сонгох гэнэ.

П.Урнаа

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин