Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг 50 нас хүрч буйтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүлээн авч уулзаж, мөнгөн аяга, хадаг гардуулжээ.
Ц.Даваасүрэн нь 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна