З.Энхболдын шинэ зөвлөх ч асуудалтай шүү!
2014/12/15

УИХ-ын дарга З.Энхболд сайд асан А.Гансүхийг дэргэдээ аваад байна. Түүнээс зөвлөгөө авч байхаар шийдсэн аж. Тэгвэл эрхэм спикерт зөвлөх А.Гансүх чамгүй асуудалтай нэгэн. Тухайлбал,  МИАТ-ийн асуудалтай түүний нэр холбогддог.  Шат шатны шүүхээс ял сонссон экс удирдлагуудын тухайд  МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал, Дэд захирлуудын албыг ээлж дараалан хашиж байсны ард Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын дэмжлэг байсан гэх мэдээлэл бий. Д.Сугар эрхэм, Ч.Хоролсүрэнтэй нэг нутгийнх гэдгээрээ хамаатай гэдгээ өөрөө ч хэлсэн байдаг. Харин түүний намын харьяалал нь МАН.

Тэгвэл гадаадад гуйвуулсан олон тэрбум төгрөгийнхөө багахан хэсгээр “Томас Эйр”-ийг босгоод ирсэн гэх Ц.Орхон захирал Зам, тээврийн сайд асан А.Гансүхтэй ойрхон нэгэн гэдэг. Тиймээс ч  А.Гансүхийн туслахын нөхөр болох  МИАТ-ийн Ерөнхий нягтлан бодогч Д.Батбилэгтэй хамтран 2010 онд Токио руу 3 удаа мөнгө гуйвуулсан нь тогтоогдсон гэдэг.   

Ямартай ч энэ хэрэг харьцангуй өндрөө аваад эхэлсэн үед МИАТ-ийг хувьчлах асуудал сөхөгдөөд, дарагдаад янз бүр л болж ирлээ. Хувьчлахгүй бол хэдэн дарга нар нь идэж уудаг явдал зогсохгүй гэгдэж байсан ч, чуулганаар гишүүд дэмжээгүй өнгөрсөн. Ер нь бол энэ компанийн 49 хувийг хувьд шилжүүлэх ёстой гэсэн дүгнэлтийг хийж байсан хүн бол А.Гансүх юм.

Тодруулбал, арваннэгэн оны аравдугаар сард Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Ажлын хэсэг гарч  “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 2009-2011 оны санхүүгийн болон нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шалгалт хийсэн байдаг. Ажлын хэсгийг А.Гансүх ахалсан юм. Улмаар, шалгалтын дүнд албан ёсны 18 санал, дүгнэлтийг хийсэн байдаг. Тэдгээрийнх нь гурвыг нь дуулгавал:

-МИАТ ХК-ийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, агаарын тээврийн стандартчилагдсан энгийн хэлбэрт оруулж захирлуудын үр ашигтай удирдан зохион байгуулах хамрах хүрээ, хяналтын хүрээг зөв тогтоосон бүтцэд оруулах;

-Бүтэц зохион байгуулалт, удирдлагыг сонгоход гадны нөлөө эрсдэлээс хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, компанийн 49 хүртэл хувийг хувьчилж хувьцаа эзэмшигчдийн хяналтыг нэмэгдүүлэх; гэхчлэн дүгнэсэн байдаг.

Тэгэхээр МИАТ-аар түрий барин мөнгө шамшигдуулсан хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй Ерөнхий нягтлангийн “босс” нь болох А.Гансүх эрхэм МИАТ-ийг хувьчлахгүй бол бүтэхгүй гэж үзсэний цаана чухам аль зүгийн эрх ашиг давамгай явсан бэ гэх асуулт ч хариулт нэхэж ирсэн юм.

Б.Билэгт  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин