Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд
2.Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
3.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
4.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл \500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай,хэлэлцэх эсэх/
зэрэг асуудлууд багтсан бол хуралдаан 14 цагаас үргэлжлэхдээ: Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын дээд боловсролын салбарт бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд болон онц шаардлагатай байгаль, инженер техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хэрэгжүүлж буй ажлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм байна.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна