Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг осолд орны улмаас эгэмний яс нь хугарч БНСУ-ыг яаралтай зорьсон билээ. Тэгвэл аюул ард хоцорч тэр эх орондоо эргэн ирж, гэртээ эмчлүүлж байгаа. Тэрбээр Чингисийн одонгоо өөрийн биеэр хүрэлцэн ирж авснаар биеийн байдал сайн байгаагаа олонд харууллаа.

Сайдын суудлаасаа огцорсны дараа осолд орсноор зарим хэсэг нь түүнийг паакталсан гэж байсан бол нөгөө хэсэг нь шоу хийж байгаа хэмээн хоёр талаас нь ярьж байсан билээ. Ямартай ч УИХ-ын сул гишүүн болсон экс ерөнхий сайдыг “Их тэнгэрээс” нүүсэн, УИХ-ын дарга нарт зориулсан байранд амьдарч байгаа гэх мэдээлэл байна.
П.Зулаа
Сэтгэгдэл (2)