
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн арми бүтэн болсон. Тэгэхээр УИХ-ын гишүүд засгийг эмхлэх асуудлаар биш улс орны өмнө тулгамдсан асуудлуудааа хэлэлцэх завтай боллоо.Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэх юм байна. Үүнд:
1.Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/:
2.Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /ЗГ 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
3.“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн,
4.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайд/УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
5. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, хэлэлцэх эсэх/:
6.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/:
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна