Шинэ сайдуудтай танилц!
2014/12/10

Ч.Сайханбилэгийн удирдах кабинетын сайд нар бүгд тодорхой боллоо. Өнөөдөр нэр бүхий сайдууд тамгаа хүлээж авсан юм. Шийдлийн засгийн газар 19 сайдтай болж байна. Эдгээр 19 сайдын 9 нь  буюу 47 хувь нь УИХ-ын гишүүн бус "дан дээлтэй" сайд нар байгаа юм. Ингэснээр өмнөх засгийн газрууд дотроос хамгийн олон "дан дээл"-тэй сайд нартай  танхимыг Ч.Сайханбилэг  тэргүүлэх болж байна. 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

Хүн амын хөгжил, Нийгмийн  хамгааллын сайд С.Эрдэнийг 98 хувийн саналтайгаар сонгосон юм. 

Хөдөлмөрийн сайдаар С.Чинзоригийг 92.7 хувийн саналтайгаар,

Хүнс хөдөө аж ахуйн сайдаар Р.Бурмааг 91 хувийн саналтайгаар,

Эрүүл мэнд, спортын сайдад МАХН-аас Г.Шийлэгдамбыг 88.3 хувийн саналтайгаар,

Эрчим хүчний сайдад Д.Зоригтын нэр дэвшүүлснийг гишүүд 93 хувийн саналтайгаар

Уул уурхайн сайдад Р.Жигжидийг 86.4 хувийн саналаар

Зам тээврийн сайдад Н.Төмөрхүүг 98 хувийн саналаар

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг 95 хувийн саналаар

Сангийн сайдаар Ж.Эрдэнэбатыг олонхын саналаар 

Хууль зүйн сайдаар Д.Дорлигжавыг 100 хувийн саналаар

Аж үйлдвэрийн сайдаар Д.Эрдэнэбатыг 96.6 хувийн саналаар

Батлан хамгаалахын сайдаар Ц.Цолмонг 93.4 хувийн саналаар

Барилга, хот байгуулалтын сайдаар Д.Цогтбаатарыг 96.6 хувийн саналаар тус тус сонгосон юм. 

П.Урнаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • zana
    3 han sariin nastai zasag, taniltsaad yehev
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин
    D.Tsogtbaatar buruu zurag oruulsan bna
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • zochin
    zaa odoo hamaatan sadan,toiron hureelegchiddee ood n tataad baigaarai.
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
Сонин хачин