Сайд нарын нэрс тодорсоор байна. “Шударга ёс” эвслээс ээлжит сайд тодорсон нь Ц.Цолмон. Тэр Батлан хамгаалахын сайдаар томилогдлоо.

Тэрбээр энэ тухайгаа “Би дипломатич хүн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Энэ салбарыг бодлогоор зангидаад удирдаж чадна гэж бодож байна. Батлан хамгаалахын салбар миний хувьд шинэ салбар биш” хэмээн хэлжээ.
Харин Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайдаар томилогджээ.

Тэрбээр
1989-1991 онд ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе
1991-1993 онд Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч
1993-1995 онд ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе.
1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга
2000-2009 онд ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөхөөр ажилласан ажлын туршлагатай, Орос, Англи, Герман хэлтэй юм байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна