Д.Оюунхорол С.Оюуны оронд ирлээ
2014/12/09

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томиллоо. Тэр ингээд С.Оюуны оронд ирлээ. МАН-ынхан эмэгтэй сайдтай болсондоо ихэд баяртай байгаа аж. Ингээд түүний намтар мэдээллийг хүргэе.

Улсын Их Хурлын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхорол нь 1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

1986 онд УБДС-ийг математикийн багш, 2003 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.1997 онд боловсрол судлалын ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалж 1998 онд дэд профессор, 2010 Монгол улсын гавьяат багш цол хүртсэн.

1991 онд Отгонтэнгэр Их сургуулийг үүсгэн байгуулж, өнгөрсөн хугацаанд 5000 гаруй залуучуудад хууль эрх зүй, эдийн засаг, бизнесийн удирдлага, гадаад хэл, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, амьдралын боломжгүй 600 оюутны сургалтын төлбөр болох 1 тэрбум төгрөгийг чөлөөлсөн байна.

1985-1990 онд Нийслэлийн 10 жилийн сургуулиудад математикийн багш, хичээлийн эрхлэгч, 1990-1991 онд МХЗЭ-ийн төв хорооны товчооны гишүүн, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1991-2000 он хүртэл өөрийн үүсгэн байгуулсан “Отгонтэнгэр” их сургуулийн ректор, 2000, 2008 онд Завхан аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2008-2009 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх, ухааны байнгын хорооны даргаар ажилласан.

Улсын Их хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай”, “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай”, “ Эрүүл мэндийн тухай”,” Ахмад настны нийгмийн хамгааллын тухай”,“Хүний хөгжил сангийн тухай” “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай”, “Авилгатай тэмцэх тухай” “Цахим гарын үсгийн тухай”, “ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай”,”Хүн худалдаалахтай тэмцэх тухай” зэрэг олон хуулиудын өөрчлөлт, шинэчилсэн найруулга дээр ажлын хэсэг ахлан ажилласны зэрэгцээ “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай”,“Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”,”Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”зэрэг хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д өргөн барьсан.

Төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын сонгуульт ажлын хүрээнд МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бага хурлын гишүүн,Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Монголын менежментийн холбооны тэргүүлэгч гишүүн,Баг хөгжүүлэх сангийн Ерөнхийлөгч, Хүүхдийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.

Д.Оюунхорол Монгол улсын гавьяат багш, боловсрол, нийгмийн хамгаалал, хууль зүй, банк санхүүгийн салбарын тэргүүний ажилтан цол, тэмдэг, “Алтан гадас” одон, ШУА-ын “ Хубилай” одон, МҮХАҮТанхимын “Хийморь” одон, Монголын Менежментийн холбооны “Шилдэг менежер” алтан медалиар шагнагдсан аж.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • hehe
    OTGONTENGER GEDEG SURGUULIG 20 NASTAI BATTUMUR GEDEG ZALUUGAAS LUIVARDAAD BULAAGAAD AVSAN DAA ,, MASH OLON HUN MEDEJ BAIGAA
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Zochin
    Horton humuusiin ugend itgej hov ih yaridagaa bolioroi odoo said bsn yum chin
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
Сонин хачин