С.Баярцогт санасандаа хүрлээ
2014/12/09

С.Баярцогтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилохыг УИХ-ын гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Тэгэхдээ чуулганд 48 гишүүн оролцсоноос 33 нь түүнийг сайдаар томилохыг дэмжлээ. Өнгөрсөн баасан гарагт түүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэхэд хатуухан үгс гишүүд хэлж байсан. Харин өнөөдөр Г.Уянга гишүүн түүнийг Хятадын Монгол гэсэн гарын үсгийг зурсан нь чухал албанд тэнцэхгүйг харуулж байгаа хэмээн дүгнэж байгаагаа хэлсэн. Мөн 2009 онд түүхэн гэрээнд би гарын үсэг зурлаа гэж ярьдаг байсан. Гэтэл Оюутолгойн орд Монголын ард түмэнд хэзээ ашгаа өгөх вэ гэдэгт та хариулт өгөхгүй байгаа. Ер нь та Оюутолгойн ордыг зарж болохгүй, өөр арга байх ёстой. Зардаг ажлыг битгий хийгээрэй. Ингэвэл та үеийн үед муу нэртэй үлдэнэ.” хэмээн хэлсэн юм.  С.Баярцогт гишүүн ийм маягийн үгсийг хэд хэдэн гишүүдээс сонссоны эцэст санасандаа хүрлээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин