Луйварчин дарга нарын үүр уурхай болсон ИНЕГ
2014/12/09

Иргэний нисэхийн ерөнхий газар хэмээх том  айлаас мөнгө завшсан дарга нарын хэрэг салахаа болиод байна. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар гэсэн бие даагч гишүүд тус газрыг “хариуцах” болсон ч, дарга нь мөнгө завшдаг хэвээрээ. Бүр Ц.Даваасүрэн гишүүн ч ах дүүгээ ажилд оруулсан, хүмүүсийг халсан гэх мэдээлэлд холбогдоод байсан. Тэгсэн дараа нь хэвлэлийн хурал хийн ИНЕГ-ын удирдлагууд мөнгө завшдаг талаар ам нээж байсан. Ер нь тэгээд ИНЕГ-ын дарга нар мөнгө завшихаас айдаггүй нь сонин. Түүнчлэн мөнгө завшсан том толгойтой дарга нарын тухай багцлан өгүүлж байна.

.Шийтгэлээ эдэлж буй  С.Батмөнх

Хэргийг нэхэн санавал Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх тендер сонгон шалгаруулалт  хийх явцад танил талдаа давуу эрх олгосон, байгууллагад хэрэгцээтэй томоохон багаж төхөөрөмж, тавилга, эд зүйлсийг худалдан авахдаа хууль зөрчсөн байдаг.

Мөн “Электрон системс” компанитай хамтран их хэмжээний мөнгө угаасан ба жилдээ нэг тэрбум 400 сая, нийт найман тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан гэх мэдээлэл тархаж байсан билээ. Мөнгө угаасан хэргээр зургаан жил зургаан сарын ялыг чанга дэглэмтэй хорих ангид  эдэлж байгаа.

С.Батмөнх даргыг ийнхүү шоронгийн хаалга татсаны дараа түүний орыг эзэлсэн дараачийн дарга С.Буяндалай байв.

С.Буяндалайгийн буяныг гишүүдийн ах дүү, амраг садан эдэлцгээсэн нь

Даргын суудалд С.Буяндалайг аваачсан нь гишүүд ар гэр, найз нөхдөө  ажилтай болгох гэсэн санааг өвөртөлсөн болж таарсан. Ц.Даваасүрэн гишүүн ИНЕГ-т олон жил ажилласан туршлагатай ажилтнуудыг халж арван жилийн ангийнхаа хүүхдүүдийг ажилд оруулсан бол, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хамт морь уядаг, нутгийн найз Л.Нэргүйг ИНЕГ-ын Санхүү эдийн засгийн газрын      дарга болгожээ. Мөн ХААИС-д хамт суралцаж байсан найз Б.Ган-Очирыг Захиргаа удирдлагын газрын дарга болгосон бол эрхэм гишүүний охин Б.Хэрлэн Чингис хаан Олон улсын нисэх буудлын гадаад VIP танхимд, дүү Ч.Сэргэлэнбаатар ньТелемэдээлэл холбооны албанд мэргэжилтнээр орсон гээд тоочоод баршгүй их ээ. Харин Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар үгүйсгэсэн мэдээллийг өгч байсан. 

Ямартай ч эрхэм гишүүд халаа сэлгээний дарга нараа солихдоо төлөвлөсөн нүүдлээ хийж амжсан байдаг. С.Буяндалай даргын гаргасан зүй бус үйлдэл, зөрчлүүд тоогоо алдсан гэхэд болно.

Тухайлбал өнгөрсөн онд гэхэд Японы Наритагаас УБ чиглэлд нислэг үйлдсэн МИАТ ХК-ний ОМ- 0502 дугаарын рейсээр Боинг-737 онгоцны энгийн ангиллын Х эгнээнд суусан зорчигчид /шинэчлэлийн засгийн газраас томилогдсон өндөр       албан тушаалын эрхэмүүд/ архидаж нисэх багийн гишүүдийг  үйлчлэгчээр удаа дараа дуудан архи нэхсэн байдаг. Харин энэ талаар гомдол гаргасан тухайн үед зорчсон иргэдийн гомдлыг хүлээж аваагүй байна.

Мөн Хонконгоос УБ чиглэлд нислэг үйлдсэн МИАТ ХК-ний Боинг-767 онгоцыг Чингис хаан ОУНБ-д газардахаар доошлох үед буух зурвасыг чөлөөлөлгүй цас цэвэрлэгээний машин бууж байгаа онгоцыг машинтай мөргөлдүүлэх шахсан ноцтой зөрчил гаргасан. Энэ ноцтой зөрчилийг удирдлага болох С.Буяндалай тэргүүтнүүд нуун дарагдуулсан байдаг.Энэ мэт хүний эрдэнэт амь настай холбоотой ёс зүй, ажил хэргийн хурц зөрчлийг удаа дараа гаргаж байсан бүдүүн хүзүүтэй дарга гэдэг нь баримт бүхий мэдээллүүдээс харагддаг юм.

Дарга биш ч, даргын дайтай идсэн Т.Батжаргал

Тэр  ИНЕГ-ын дарга биш, харин ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга. Хуучин дарга С.Батмөнхтэйгөө нийлээд гэр үйлдвэрлэдэг компани байгуулсан. Энэ нь мөнгө угаах нэг хэлбэр байж таарав.

Мөн тэрбээр Америкт оюутан сургах гэрээ байгуулсан ба 2012-2017 оны хооронд 45 оюутан сургахаар болсон байдаг. Тэрхүү 45 оюутан дотор Т.Батжаргалын эхнэр, хүүхэд, дүү, эхнэрийнх нь дүү, жолоочийнх нь хүүхдүүд хамрагдсан байдаг юм байна. Үүний дараа өөрийнх нь тухай хэвлэл мэдээллээр гарч эхлэхэд “Би хэлмэгдэж байна” хэмээн хашгичжээ. Түүний үйлдлүүдийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар илчлэн гаргасан билээ.

Хүргэнээ сургадаг дарга

ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэнг эсэргүүцэж З.Энхболд дарга твиттер хуудаснаа жиргэсэн билээ.Тэрбээр ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн гэгч өөрийн найз нөхөд, охиныхоо найз залуу зэргийн сургуулийн төлбөрийг улсын орлогоор буюу ард түмэнд очих байсан мөнгөөр тэтгэж байсныг эсэргүүцсэн. Ажлыг хэсэг томилуулан энэ асуудлыг зохицуулахаа ч мэдэгдэж байсан удаатай.

Тодруулбал, Т.Лхагвасүрэн охин Л.Хонгорзулаа АНУ-ын Сан-Франциско хотод “Олон улсын худалдаа, бизнес”-ийн сургуульд өнгөрсөн жил байгууллагын зардлаар сургах шийдвэрт гарын үсэг зурсан байжээ. Мөн охиныхоо сүйт залуугийн сургалтын төлбөрийг мөн татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргасан байв. Хэрэг олон нийтэд зарлагдмагц тухайн тушаалаа хүчингүй болгожээ.

ИНЕГ-ын дарга нарын тухай товчхон өгүүлэхэд ийм байна. Энэ газрын даргын суудалд залрагсад бүгд мөнгөнд дуртай байж таарсан уу, дуртайдаа тэр албан тушаалд очдог уу гэдэг бас сонин. ИНЕГ-ыг ч аз ивээдэггүй бололттой, дандаа идэж ууж завшдаг дарга нар суусаар өөдлөх хувь заяа алга гэж халаглаж суух ажилчид олон.

Даргын суудалд нэр цохон суулгадаг бие даагч гишүүдэд “но” байгаа гэж яригдаж байна. Жилийн жилд дарга цэрэг нь солигддог ч хэдэн жилээр бугшсан идээ бээрийг үндсээр нь цэвэрлэх бус, улам нэмж байгаа гэхэд хилсдэхгүй.

Ямартай ч ИНЕГ-т шалгалт оруулвал зохилтой гэсэн санал шүүмжлэл газар авч байгаа юм. Шалгалт хийвэл хэдий хэмжээний мөнгө луйварчин дарга нарын хэтэвч рүү орсон нь илүү тодорхой болох биз ээ.

П.Урнаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (28)

  • Зочин
    Шаана биз дэээ. Жинхэнэ лаларын жүжигчин СДА ш дэээ. Та нарын татварын мөнгөөр гараа угаачихаад илэрээд ирэхээд уйлаад би л хохирсон намайг л гүтгээд байна гээд суудаг эрийн шинжгүй гөлөг наадах чинь. Шүүх хурал болоод шүүхээр гэм буруугүй нь тогтоогдоод ажилдаа эргэж орсон гэж бодож байна уу. Үгүй ш дээ. Лхагвасүрэнгийн даргын суудал нь ганхаад ирэхээр нь Б.Ган-Очирыг зайлуулах гэж Дээд шүүхрүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн утгатай бичиг нууцаар явуулж байж Б.Батжаргал эргэж ажилдаа орсон бөлгөө.
    2016 оны 05 сарын 03
  • зочин
    Лхагвасүрэн гэгч их хүн муутай шунахай хүн юм билээ. Ийм хүн өөдлөхгүй л дээ. Нүгэл нь нүдээрээ гарнаа. Үйлийн үрийг үүрэх л болно. Өөөрийн тарьсан үйлийн үрээ үр хүүхдүүдтэйгээ үүрээд байж дээ хөөрхий.
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зөн билэгч
    ene lkhagvasuren gedeg hun chin ur huuhdee tejeeh gej zovj bgag ni ta nar bodldoo
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Сэтгүүлчид:
    Харин тэр Захиргаа, хүний нөөц, Тамгын газрын дарга Т.Батжаргал чинь Буяндалайн үед хууль бусаар ажлаасаа халагдчихаад АТГ-т өөрийн хүсэлтээр удаа дараа шалгуулаад ямар ч гэм зэмгүй нь тогтоогдоод шүүхээс албан ёсоор ажилд нь эргээд томилох шийдвэр гарсан юм билээ. Жил гаран ажилгүй байж, шүүх цагдаагаар явж буруугүй нь тогтоогдсон их хохирсон хүн. Харин тэр С.Батмөнхийн тухайд сайн мэдэх юм алга
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Шаана биз дэээ. Жинхэнэ лаларын жүжигчин СДА ш дэээ. Та нарын татварын мөнгөөр гараа угаачихаад илэрээд ирэхээд уйлаад би л хохирсон намайг л гүтгээд байна гээд суудаг эрийн шинжгүй гөлөг наадах чинь. Шүүх хурал болоод шүүхээр гэм буруугүй нь тогтоогдоод ажилдаа эргэж орсон гэж бодож байна уу. Үгүй ш дээ. Лхагвасүрэнгийн даргын суудал нь ганхаад ирэхээр нь Б.Ган-Очирыг зайлуулах гэж Дээд шүүхрүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн утгатай бичиг нууцаар явуулж байж Б.Батжаргал эргэж ажилдаа орсон бөлгөө.
      2015 оны 01 сарын 29
  • Зочин
    нөхөн сэргээх сувилалын дарга Батцэцэг болорчулууны авгай дүү тоочтойгоо орлогоо идээд нисэхийцан цагдаад шалгуулж байгаа ха ха ха
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
  • ЗОЧИН
    ЭНЭ ХОМХОЙ АРХИЧИН, ХОРЧИН БАНЗАЛ НЭРГҮЙ 2 НИСЭХЭЭС ХУРДАН ЗАЙЛААСАЙ.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин
    БАТМӨНХ, БАТЖАРГАЛ НАР БОЛ ХИЙХЭЭ ХИЙЖ ХҮНЭЭ Ч ХАЙРЛАДАГ ДАРГА НАР ШҮҮ. ХАРИН ЛХАГВАСҮРЭН ГЭЖ ХАР АРХИЧИН ХЭТЭРЧ БАЙНАА. АРХИДАХ ЗАВХАЙРАХААС ӨӨР АЖИЛ ХИЙДЭГГҮЙ. ХАРИН МӨНГӨ ИДЭХ ҮЕДЭЭ ГУЙВЖ ИРЭЭД ХОРЧИН БАНЗАЛ НЭРГҮЙТЭЙ ХАМТ ХАРИН Ч ЯАЖ МӨНГӨ ЦОХИДОГИЙГ ҮЗҮҮЛЖ ӨГЧ БАЙГАА НӨХӨР ДӨӨ. ЭНЭ 2 ЧИНЬ БАЙГУУЛЛАГЫН ХЭДЭН АРВАН САЯАР ХҮҮХДЭЭ СУРГАНА, ДЭЭР НЬ УУЦ ИДЭХИЙГ ҮЗҮҮЛЖ БАЙНАА.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Лхагвасүрэн Батжаргал гэж их онгироо улсын мөнгөөр ямарч хүнийг луйвардаж явдаг онцгүй хүмүүс гэсэн. Лхагвасүрэн нь мөнхийн эмнэлэгт улсын мөнгө үнэгүй онгоцны билетээр гадаадад эмчлүүлдэг олон эхнэрүүд хүүхдээ тэжээхийн тулд луйвар их хийдэг.
    2015 оны 01 сарын 04 | Хариулах
  • zochin
    С. Батмонх, Т. Батжаргалтай холбоотой баримтуудыг шалгуулья. Мундаг гээд байгаа луйварчид хэдэн жилийн ял авахыг бух хун харж гайхаж зухэх болно. 90 жил болсон байгууллага Оросуудын хаяаад явсан хаягдал байшинд байж байдаг юм уу. Сайн бод хэлэх ч уг алга.
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Гончиг
    Шинэ сайд ИНЕГ-т онцгой анхаарна гэсэн байналээ! Энэ бол маш зов санагдлаа. ИН-ийн одоогийн удирдлагууд нэг л бишээ! Харахгуй юу шинэ сайдын сургаар хийж буй ажлыг нь... ИНЕГ-ын дарга. Лхагвасурэн, дэл дарга нямсайхан, Ганхуяг, даваажав, Ганболд, Нэргуй , Цэндээ, гээд ажлаа хийж чпдахгуй мангарууд зондоо бий болсондоо! Одоо шинэ баг гаргаж удирдуулах хэрэгтэй! МИАТ-д ч адилхан!!!!
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Darjaa
    Batmonhiin derged ene hoer hovshiin zurgiig tabisan ni estoi hogiin haragdaj baina. Buyndalai, Lhagvasuren hoertoi egneh hun bol Batmonh darga bishee. IN-iinhen andahguidee! Ed nar l gutgej heregt oruulsan humuus! Batjargald buruu baihguidee! Hunleg negen gedgiig ni buh humuus medne. Odoo MAN ZG-t orohoor uhtelee aitsgaaj banadaa! Bie daagch bolon, AN-iinhniig hachig shig dagaad guideg nohduud odoo guidlee ichihch ugui oorchlood gemgui tsarialaad guij yvaadaa! Ihcij amidarmaar baina. End bichsen asuudalch alban tushaaltai ni holbootoi um baina.
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Бvгд эрлийзvvд
    ах дvv хамаатан садан даа ч биш ер нь эрлийз хурлийз худ ураг болох дуртай байдаг , эднvvc бугд эрлийзшдэ , vгуй бид эрлийз биш гээд хоншоор байвал хэлчих чадахгуйшдэ
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин
    batmunh gedeg uhur chin ugaasaa zartai er sh dee ih delguuriin tend hotiin A zeregleliin bused 3 biluu 4 biluu davhar house tai naadah chin ih jaatai er dee
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    birduud gej neg ulgert gardag daa ter l ym bna
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    ATG neg ym bodno bga da
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • irgen
    idej uudag darga nariig tolgoi daraallan horidog gazar ni horij hashraah heregtei sh de idej uuchaad yu ch boloogvi yum shg ywj bga nohdvvd bn.. irgenii niseh bvr arai dendenee,,, edniig neg sain shalgawal taarna
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Zichin
    Buyndalai bol bie unelegch gishuun Davaasuren, Bolorchuluun nariin gar hol bolsoor duussan hun. Ooroor amidrah chadvarch tuund baihgui salbar avch yvah tenhee tuund baihgui! IN-iig neg saihan ballaj ogson hun shuudee! Harin nogooduuliinh ni huvid bol hetruulsen baina. Yg uneniig helehed Batmonh shig darga Nisehed dahiad zayhguidee! Batjaegal bol tuund aldaa baihgui! Hunleg chanartai sain hun shuu! Ganochir gej neg alia nohor baahan togloson bahdaa!
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    ugui neeree uuj idej hanahgui nuhduud arai denduu yumaaa
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Radnaa
    Batmonh, Batjargal nart ymar hamaa bainaa! Shalgagdaad ongorson asuudluudiig bichsen baina. Odoo shine zasgiin gazraas byluu hurteh sanaatai humuusiin yvuulgiig Davaasuren, Bolorchuluun nariin aidastai horshuulj bichjee! Archaagui humuus, archaagaa aldsan luibarchdiin hiisen sedsen arga hemjee baina. Odoo bolieo?
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Radnaa
    Batmonh, Batjargal nart ymar hamaa bainaa! Shalgagdaad ongorson asuudluudiig bichsen baina. Odoo shine zasgiin gazraas byluu hurteh sanaatai humuusiin yvuulgiig Davaasuren, Bolorchuluun nariin aidastai horshuulj bichjee! Archaagui humuus, archaagaa aldsan luibarchdiin hiisen sedsen arga hemjee baina. Odoo bolieo?
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Radnaa
    Batmonh, Batjargal nart ymar hamaa bainaa! Shalgagdaad ongorson asuudluudiig bichsen baina. Odoo shine zasgiin gazraas byluu hurteh sanaatai humuusiin yvuulgiig Davaasuren, Bolorchuluun nariin aidastai horshuulj bichjee! Archaagui humuus, archaagaa aldsan luibarchdiin hiisen sedsen arga hemjee baina. Odoo bolieo?
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Иргэн
    Батмонх даргын уед ИН маш их хогжсоон! Энэ хумуусийг луйварчид гэвэл инээдтэй л юм байна. Унэн юм байдаг бол батмонх, Эрднэбат нар цагаадах нь гарцаагуй ээ! Батжаргалд ямар буруу байхав дээ! Чааваас! Даваасурэн, Болорчулуун нарын луйварчдийн захиалж бичуулсэн нийтлэл байна. Харамсалтай нь энэ эргуу сэтгуулчид оор бичих юм олдохгуй болохоор онгорсон завхарсан юмыг хаиж бичихийг хичээсэнч олигтой юм алгаа! Буяндалайд бол харинч Даваасурэн, Болорчулуун хоерын нолоогоор хийсэн хэрэг байгаа юм билээ!
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Иргэний нисэх чинь улсад татвар төлдөг байгууллага болохоос татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг байгууллага биш эрхэм сэтгүүлч гуай бичих юмаа судлаж байж бич. Буяндалайгийн балагийг арилгах гэж наад Лхагвасүрэн чинь зовж байгаа юм. Бие даагч нар нисэхээр тоглож дууслаа том намууд арай ингэдэггүй салбарын мэргэжлийн хүмүүсийг тавьдаг байсан бие даагч нар ёстой өлсгөлөн царайлж хөдөө аж ахуй мэргэжилтэнгүүдээр нисэхиийг дүүргэж нисэхийн салбарыг унагасан одоо тэднийг нэн даруй зайлуулж нарийн мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    burhan minee uhehdee ene idej uusnaa tegeed avaad hamaad yvahuu
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • зочин
    С.БАТМӨНХИЙН БАЙГУУЛСАН ГАВЪЯАГ С.БУЯНДАЛАЙ ЭДЛЭЖ, С.БУЯНДАЛАЙГИЙН ТАРЬСАН БАЛГИЙГ Т.ЛХАГВАСҮРЭН ҮҮРЧ БАЙХ ШИВДЭЭ.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • ЗАЛРУУЛГА
    Даргын дайтай идсэн гэнүү. Харин ч Т.Батжаргалыг дарга биш ч даргын дайтай дарга гэвэл илүү зохих юм.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • ЗОЧИН
    ЭННИЙГ ЯМАР ЮМ ИДСЭН ГЭДЭГ ЮМ. ЦААНА ЧИНЬ ЭННЭЭСЧ АЙМАР ИХ ИДДЭГ ЮМ ГАРЧ БАЙНА. БҮР 4 САЯ ДОЛЛАР ЦОХИСОН ТУХАЙ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ТЭМҮҮЖИН МЭДЭЭЛЭЭД БАЙНА. ЭНЭ МЭДЭЭЛЭЛ ЧИНЬ ДЭНДҮҮ ХУУЧИН, УЛИГ БОЛСОН ЗҮЙЛ БАЙНА ШДЭЭ. БОЛИОЧ ОДОО.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    yu yrihav dee ene hun ch ymuu hunii sug ch ymuu idej bololgui yahav heterhii ih idej uuna gedeg zarimdaa tegeed shingedeg esehiin medehgum daa
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
Сонин хачин