4 сая ам.долларын баримт хэнийг чирэх вэ?
2014/12/05

Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримт олон хүний анхаарал татаж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг ганцаараа хүчин мөхөсдөж, өөрт нь ирэх дарамт шахалтаас болгоомжилсондоо учрыг нь тодорхой гаргаж тайлбарлалгүй битүү байдлаар баримт дэлгэлээ гэсэн таамаглал дэвшүүлж байна.

Энэ нь нэг талаараа үнэний ортой байж болох юм. Ямартай ч дөрвөн сая ам.долларын баримтын гурван ширхэг баримтан дээр Б.Алтантуяа, “NRI LLC” компани гэсэн  нэр байгаа нь учир битүүлэг. Энэ компани нь үндэсний үйлдвэрлэгч томоохон компани эсвэл гадаадын хөрөнгө оруулагч байх магадлалтай хэмээн таамаглах хэсэг бас байгаа юм.

 Ямартай  ч энэ гурван баримтын араас хөөцөлдвөл олон хүнийг илчилж, томоохон хэргийн араас орох нь цаг хугацааны асуудал болоод байх шиг байна.

П.Урнаа

    

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин