Эхлээд бүтэц, дараа нь сайд...
2014/12/04

УИХ-ын  чуулган хуралдаж байна. Чуулганаар засгийн газрын бүтэц, засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачилж буй хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа талууд цөөнгүй байна.

Тэрбээр Шийдлийн засгийн газрыг 15 яам, 19 сайдтай байлгах, мөн Монгол Улсын сайд гэсэн яамгүй, агентлаггүй албан тушаалыг бий болгохыг  хуулийн төсөлдөө тусгасан  байгаа. ЕС-ын санаачлага хэр хол давхих нь удахгүй тодорхой болно. Түүний дараагаар сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн хэн нь вэ гэдэг асуудал ажил хэргийн түвшинд тод яригдах юм.

П.Урнаа  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин