Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өргөн барьсантай холбогдуулан намууд эсрэг байр суурьтай байж, зарим зүйл дээр санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал “Шударга ёс эвсэл”-ийн зүгээс гомдлын байр суурьтай байгаа аж.

Учир нь бүлэг байгуулсан нам эвсэл Засгийн газарт шадар сайдтай болох, хамгийн олон суудал авсан нам нь Ерөнхий сайдаа томилоод, бусдадаа хамтран ажиллах санал тавина хэмээн тохирчихоод “Шударга ёс эвсэлд” Шадар сайдын квот онгогдохгүй байхаар өргөн барьсныг тэд эсэргүүцэж байгаа юм.
Уг нь “Шударга ёс эвсэлд” сайдын гурван суудал оногдож байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Хэрэв шадар сайд хоёр байсан бол нэг нь манайд оногдох учиртай” хэмээн шуудхан хэлээд авчээ.
П.Урнаа
Сэтгэгдэл (2)