Х.Тэмүүжин гишүүн нэгэн баримт дэлгэсэн нь анхаарал татахаас өөр аргагүй байгаа юм. Тэр нь хоёр сая ам.долларын гүйлгээ хийсэн утгатай банкны гурван хуулга байсан. 2012 оны 11 дүгээр сарын 26-нд нотариатаар баталгаажуулсан, Б.Алтантуяа гэх хүний нэр болон “NRI LLC” гэх компанийн нэр, тамгатай тус баримтын учир начрыг нь Х.Тэмүүжин өөрөө мэдэж байгаа нь дамжиггүй.

Тэгэхдээ юу юугүй нэр цохон зарлаад байхгүйг бодоход бодлогоор л дэлгэж байна уу гэлтэй. Тэрбээр “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ...” хэмээн тайлбар бичсэн байгаа юм. Тиймээс энэ баримтын мөрөөр хууль хяналтынхан мөшгих нь зүйн хэрэг гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна