Монгол сүүдрийн Засгийн газартай болно
2014/12/04

Монголын Ногоон Намын  дарга О. Бум-Ялагч, Иргэний Хөдөлгөөний Намын Дэд дарга Ж.Занаа, Ерөнхий нарын бичгийн дарга Д.Сүхжаргалмаа нар хэвлэлийнхэнд хандлаа. Тэд Монгол Улсад анхны сүүдрийн Засгийн газар байгуулахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Сүүдрийн Засгийн газар байгуулснаар Засгийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны алдаа дутагдлыг иргэдэд үнэн зөвөөр тайлбарлах аж. Өнөөгийн улстөрд сөрөг хүчин болж ажиллах нь УИХ-д суудалгүй намуудын үүрэг гэж тодотгов. Тэд УИХ-ын суудалгүй бусад нам, бие даагч гурван гишүүдийг  сүүдрийн Засгийн газарт орохыг уриалав.

Монголын Уламжлалт Нэгдсэн Намынхан тэдний уриалгыг  дэмжихээр болсноо албан ёсоор мэдэгджээ.  О.Бум-Ялагч  “Сүүдрийн засгийн газар байгуулж ажиллах нь УИХ-д суудалгүй намууд бодлого чиглэлээ танилцуулах алтан боломж” хэмээн хэлж байв. 

Б.Цэцэг 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    юуны чинь Бум-ялагч вэ? нэр нь хатуудсан байна Түм-ялагдагч гээч,хичнээн жил сонгуульд орж унав даа хаширдаггүй хар толгой юм даа,одоо бүүр мөрөөдөөд сүүдрээрээ тоглох нь л дутаж дээ
    2014 оны 12 сарын 04 | Хариулах
Сонин хачин