С.Оюун гишүүнийг сайдын суудлаас унагасан нь зөв гэсэн байр суурьтай нөхдүүд МАН, МАХН-д олноороо байна. Ямартаа л МАН-ын Н.Номтойбаяр “ИЗНН-ын хувьд парламентад хоёр л суудалтай бүлэг ч үгүй учраас нэг сайдын суудал ч хүрэхгүй” хэмээн түүнийг адлаад авсан. Гэсэн ч С.Оюун хатагтай гандан буурахгүй тэмцэнэ гэнэ.
Ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж “Иргэний Зориг” намыг байгуулсан тэрбээр УИХ-ын гишүүнээр 1998 оноос хойш сууж буй. Тэгвэл тэрбээр 2012 оноос хойш засагт байхдаа чамгүй ажил амжуулсан гэж өөртөө онц дүн тавьж байгаа аж. Юу гэхээр, 2012 оны сонгуулийн “Амьдрал” хөтөлбөрөөс нь 50 гаруй заалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон, БОНХЯ-ны үйл ажиллагаанд илүүтэй тусч хэрэгжиж байгаа гэж байна. Тухайлбал, ногоон хөгжлийн бодлогоо УИХ-аар батлуулж чадсандаа БОНХЯ-ыг толгойлж байгаагийн хувьд их баяртай байгаа гэж байна лээ. Тэгэхээр толгой сайдын баяр хөөр арвин байгаа бололтой. Ер нь бол толгойтой үсээ бууралттал улстөрд зүтгэж байна уу гэлтэй энэхүү зураг дээр харагдаж байгаа биз.
Б.Сар
Сэтгэгдэл (4)