МАН-ын санал хаа хүрэх вэ?
2014/12/03

МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосон Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байгаа юм.

Тэд Ерөнхий сайдын гаргасан 16 яам, 19 сайдтай байх саналыг дэмжихгүй байна. МАН-ын зүгээс 13 яам, 16 сайдтай байлгах буюу одоогийн бүтцээ хадгалахыг шаардаж байгаа юм. Энэ тухайгаа тэд эдийн засаг хүнд байгаа нөхцөлд олон яамтай байх шаардлагагүй гэсэн тайлбарыг өгч байгаа аж.

Өчигдөр Засгийн газрыг байгуулахтай холбоотойгоор МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг нь АН-ын бүлгийн ажлын хэсэгтэй уулзалт хийсэн ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй юм. 

П.Урнаа 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Шарга морьт зусланд цэвэр агаарт харуул хамгаалалттай, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 душтэй, дулаан гражтай, цэвэр тохилог 1 ба 2 өрөө байруудыг 5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Төлбөрийг сар сараар нь авна.Утас 99118457,91190055
    2014 оны 12 сарын 03 | Хариулах
Сонин хачин