Парламентад суудалтай намууд бүгдээрээ Засгийн газарт орохоор болоод буй. Гэхдээ асуудал бас үүсээд байна. МАН, МАХН сайдын суудлын тоон дээр зөрчилдөөд байгаа нь АН-ынхныг бас бодолхийлэхэд хүргээд байгаа юм. Ямартай ч засгийн бүтэц бол өмнөх шигээ байж таарах гээд байна.

Юу гэхээр Ерөнхий сайд, Тэргүүн Шадар сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Дэд бүтцийн хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам,Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Батлан хамгаалах яамдтай байхаар яригдаж байгаа юм.
Түүнчлэн АН-д 6 яам, МАН-д Тэргүүн шадар сайдын суудал болоод 4 яам, МАХН-д шадар сайд болоод Эрүүл мэндийн сайд, ИЗНН-д Байгаль орчин, ногоон хөгжлийн яам,Геологи, уул уурхай, эрчим хүчний яамыг МҮАН-д өгнө гэсэн мэдээлэл байгаа юм.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна