Бурхан Халдунд бүү хөл тавь!
2014/12/03

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Оюун өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тушаал гаргаж, Бурхан халдунд аялах, уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журам баталсан. Гэтэл Ц.Оюунгэрэл сайд  Бурхан халдуныг ЮНЕСКО-д бүртгүүлэх нэрээр олны хөлийн газар болгох нь гэж “Хэрлэн аравт”  төрийн бус байгууллагаас  мэдээлэл хийлээ.

Уг шийдвэрийг эргэн харж, хэн дуртайг нь Бурхан халдун хайрханы өвөр Их хоригийн дээсийг алхуулахгүй байхыг шаардлаа. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа гэх байгууллага байдаг ч уг хайрханыг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэлгүй, бусдын гар хөл болж, гадаадынхныг аялуулахыг дэмжиж буй тул татан буулгаж, ажил үүргийг нь орон нутгийн ойн ангид хариуцуулах хэрэгтэй гэв.

 Ингэснээр татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх төдийгүй орон нутгийн байгаль хамгаалах чиг үүрэг нэг гарт зангидагдаж, зөв зохион байгуулалттай болно гэж үзжээ. “Хэрлэн Аравт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Хурцаа хэлэхдээ  “Их хоригийн дээсийг алхуулж, мөнгө олох зэвсэг болгох нь. Монголчууд ингэж оюун санааны тусгаар тогтнолоо алдаж болохгүй”  гэлээ.

Т.Нямтогтох 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин