МАХН бас нэгдэхээр боллоо
2014/12/02

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай бүх намуудад хамтарч ажиллах санал хүргүүлсний дагуу намууд хариугаа ирүүлж хамтрах эсэх нь тодорхой боллоо. Түүнчлэн  АН, МАН, ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл гээд бүгд хамтарч ажиллахаар болж байгаа юм.

 Намууд хамтарч дууссан бол хэдэн яамтай байх, ямар сайдууд томилогдох асуудал дээр төвлөрөх үлдэж байх шив. Олны хүч оломгүй далай гэдэг шиг бүгдээрээ хамтарч байгаагийн хувьд хушуу хуруугаа нэмэрлээд өвдөг сөхөрсөн эдийн засгийг хөл дээр нь босгох биз гэх ард түмний хүлээлт үлдэж байна.

Ямартай ч өнөөдөр хуралдаж дуусахыг зорьж байгаа бөгөөд энэ үеэр засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн удахгүй тодорхой болох юм.

П.Урнаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин