Ц.Нямдоржийн ханд дарагдаад л...
2014/12/02

МАН, АН хоёр хамтрах асуудал дээр хэлтэй амтай болгон нь байр сууриа илэрхийлээд өдийг хүрч байна.   Шүүмжлэх нэг нь байгаа ч, сайшаах нэг нь бас бий. МАН-ыхан Бага хурлаа хийж олонхын саналаар хамтрах шийдэлд хүрч, тэрийг нь эсэргүүцсэн зарим нэг нөхөд хүчин мөхөсдсөн гэж болно.

 Тухайлбал “эсэргүү” тодотголтой гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайдын суудалд Р.Амаржаргал гишүүнээс өөр хүн суувал АН-тай хэзээ ч хамтарч чадахгүй гэдэг байр суурьтай байсан билээ. Тэгвэл одоо олонхын санал юм чинь хэмээн дуу муутайхан суугаа аж.

Харин хамтрахаас гадна бас нэг томоохон асуудал болох яамд, сайдын тоон дээр бас л өөрийн байр сууриа илэрхийлж л сууна. Тэрбээр “Яам, сайд нарын тоог нэмж болохгүй. Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас зарим нэгийг нь татан буулгаж, зайлшгүй шаардлагатайг ньнэмж болох биз. Гол нь ерөнхий тоонд бариулах хэрэгтэй” хэмээн ярьж суух юм.

П.Урнаа

 

   

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин