МАН-ынхан засагт эвсэх эсэх асуудлыг ид хэлэлцэж байна. Ц.Нямдорж гишүүний хувьд АН-ынхантай яагаад ч ганзага нийлэхгүй гэж байгаа бол С.Баяр эрхэм хамтарсан нь зөв гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Ер нь С.Баярын хувьд улс орны эдийн засгийг өндийлгөхийн тулд улстөрийн намууд эв санаа ижил байх ёстой гэсэн зүйлийг хэлж ярьж буй. Тэрбээр “Улс төрийн намуудын хувьд би тэр нам муу, энэ нам сайн гэж ярих гээгүй. Хамгийн гол нь энэ нийгмийнхээ анги давхарга, хэсэг бүлэг бүрийн эдийн засгийн суурь маань бүрдээгүй байна. Өнгөрсөн жилүүдэд ямар хэсэгт чухам юу ярих вэ гэдэг асуулт тулгарч байсан. Одоо 2016 оны сонгуульд энэ хэвээрээ байна. Сонгуулийн 2 – 3 жилийн хугацаанд улс төрийн намууд ямар ч байсан эдийн засгийнхаа хэмжээг томруулах хэрэгтэй. Нэг хүнд ноогдох ДНБ хэмжээг Сити группын судалсан шиг 10 мянганд хүргэмээр байна.

Тэгвэл бид боловсрол, эрүүл мэнд гээд улс төрийн нөхцөл байдлаа шийдвэрлэх бололцоотой болно. Ингэж чадвал дөмөгхөн шиг эдийн засгийн тодорхой үндэс суурийг амжилттай тавьж чадлаа гэсэн үг. Тийм ч учраас би 2008 онд хамтарсан засгийн газар байгуулах санал гаргаж намаараа дэмжүүлж, сөрөг хүчнээрээ дэмжүүлсэн. Үүнийг эсэргүүцэж байсан хүмүүс манай, танай гэхгүй байсан. Гэхдээ энэ үед эдийн засаг хамгийн хурдацтай өссөн шүү дээ. Энэ утгаараа манай нийгэмд шийдвэрлэх ёстой олон асуудлууд байгаа. Үүнийг энэ тэр гэж талцалгүй хамтраад шийдэх нь зүйтэй. Хамтын ажиллагаа гэдэг тийм ч муу, муухай зүйл биш” хэмээн хэлсэн нь АН-тай эвсэхэд татгалзаад байхгүй гэдгийг нь эхнээсээ ойлгуулсан гэж болох юм.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)