Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай арилжааны банкууд зээл гаргахдаа үйлчилгээний хөлсөөс гадна нэг хувийг нэмж авч байгаа нь хууль бус хэрэг хэмээн үзэж банкуудыг шүүхэд өгсөн. Харин шүүхийн шийдвэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эсрэг гарсан юм. Гэтэл О.Магнай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, шүүх мөнгөтэй хүмүүсийн талд шийдвэр гаргалаа хэмээн нэр бүхий шүүгчдийг зарлаад байсан.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг шүүхийн үйл ажиллагаанд нөлөөллөө гэж үзэн Чингэлтэй дүүргийн цагдаагаас дуудаад байгаа юм.
Л.Номин
Сэтгэгдэл (2)