Н.Удвал юу хийв
2014/11/28

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн нэг жилийн хугацаанд салбартаа хийсэн ажлуудаа тайлагналаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулж, ярилцлага өрнүүлсэн юм. Тэр дараах ажлуудыг хийсэн гэж хэлж байна.

 -Эмнэлэгийн ажилчдын хариуцлагын даатгал бий болгосон,

-Эрүүл мэндийн довтолгоогоор 21 дадлыг иргэдэд хэвшүүлснээр монголчуудын дундаж наслалтыг өсгөх зорилт тавьсан

-Өрх сумын эмнэлэгүүдийг цусны даралт үздэг аппратаар хангасан

-Гемодиализийн аппарат монголд 26 ширхэг байсныг 90 болгон өсгөж, гемодиализийн тасаг байгуулсан

-Зүрхний гажигтай хүүхдийг монголдоо эмчилдэг болсноор 11 хүүхдийг эмчилсэн

-Үргүйдлийн төвтэй болсон

-Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг дотооддоо хийдэг болсон ч, эрхтэн шилжүүлэн суулгах төвтэй болоход төрийн дэмжлэг нэн шаардлагатай гэв.

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд бүрэн шинэчлэл хийсэн

-Халдварт өвчнийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулсан

-7 хоног бүр орон нутгуудтай цахим хурал хийдэг болсон \ингэхдээ дутуу төрөлт, хүүхдийн эндэгдлийн талаар тогтмол мэдээлэл авч тооцоо гаргасан\

-Эрүүл мэндийн салбарын өрийг 10-13 дахин бууруулсан гэх мэт өөр бусад олон ажлыг эрүүл мэндийн салбарт хийсэн гэдгээ хэлж байсан юм.

Тэрбээр Эрүүл мэндийн яамнаас үл хамаарах хүндрэлтэй асуудлууд цөөнгүй байгааг хэлж байлаа. Эдгээр асуудлын нэн тэргүүнд эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэж он гарсаар 70 хүүхэд эндсэн тухай харамсалтай мэдээллийг хэлж байсан юм.

Түүнчлэн архидан согтуурах асуудал үндэсний аюулгүй байдлыг давсан гэж байгаа бөгөөд архи согтууруулах ундаа зардаг үйлчилгээний газар монголд 500 байх ёстой атал 3000 хол давсныг хэлж байлаа.

Мөн Монголд ганцхан байдаг Түлэнхийн төвийн шинэчилсэн засвар Эрүүл мэндийн яамнаас үл хамааран төсвийн асуудлаар барилгын үйл ажиллагаа бүрэн зогссон гэлээ. Түлэнхийн төвийг барих төсөв 8 тэрбум гэж тусгагдсан ч, хаа хаанаа хүрэхгүйн улмаас 2015 оны төсөвд дахин тусгагдаж ирэх онд барилгын ажил эхэлнэ гэлээ.

П.Урнаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • zochin
    Enkhbayar bogsoo archaad l khaysan daa odoo chavka guai gertee l suu daa
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
Сонин хачин