“Бодь” ах дүүс МИАТ-аас тоншсон нь!
2014/11/28

Монголын тэргүүлэгч компаниудын нэг “Бодь” групп эздийнхээ үл ойлголцлоос үүдэн үүдээ барих вий гэсэн мессеж өнгөрсөн хугацаанд олны сонорт хүрсний ард бодлого бий хэмээн хэлэх эрхмүүд бий.  Тэрчлэн Лу.Болдыг  “Бодь”-оо  бусдадаа өгөөд өөрөө “Бодь” цамхагтайгаа үлдэж байгаа гэж буй ч,  шүүхээс бүрэн эцэслэсэн хариу гараагүй. Дүү Л.Болдхуяг нь группынхаа өдөр тутмын үйл ажиллагааг анхаарч суугаа гэх. Гэхдээ банк санхүү, даатгал, электроник, мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл,  интернэт, тээвэр зуучлал, аялал жуулчлал, барилгын хөрөнгө оруулалт, үйлдвэр худалдаа, автомашины худалдаа, үйлчилгээ гэхчлэн  олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 70 шахам охин компанийн эцэг “Бодь” групптэй холбоотой анхаарал татсан асуудлууд ч бий.

Тухайлбал, нэр бүхий удирдлагууд нь хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгийг гувчуулсан нь тогтоогдсон МИАТ-тай холбоотойгоор “Бодь” гэх нэр цөөнгүй сонсогдож ирсэн. Тэр талаар өгүүлэхээсээ урьтаад МИАТ-ийн талаар хэлэхэд энэ компанид но-гүй асуудал тун цөөн. Тухайлбал, Даатгалын зардлын талаар гэхэд алдарт Дайны эрсдлийн даатгалыг оруулахгүйгээр аваад үзэхэд заавал даатгах шаардлагагүй үр ашиггүй зардал болсон даатгалууд ч цөөнгүй байна. Тэдгээрийг харвал “Бодь”-той ихэд ойр түншилж ирсэн нь ойлгогдоно. Ингээд баримтыг хүргэе.

-2011 оны 12 дугаар сард Бодь Даатгал ХХК-тай  BD/AVN 0310104011165 тоот гэрээ байгуулан БОИНГ В737-800 (EI-CXV),  БОИНГ В737-800 (EI-CSG) 2 /жижиг/ агаарын хөлгийн их бие, даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага, уг агаарын хөлгүүдээр тээвэрлэх зорчигчийн амь нас, эрүүл мэнд, тэдний алдагдсан ачаа тээш, илгээмж болон гуравдагч этгээдийн  өмнө хүлээх хариуцлагыг 984 177 ам.доллараар 2010 оны 12 сарын 15-наас 2011 оны 1-р сарын 14-нд дуусахаар даатгуулсан, 2011 оны 05 дугаар сард Бодь Даатгал ХХК тай  AVN 0310104011165 тоот нэмэлт гэрээ байгуулан БОИНГ В737-300 агаарын хөлгийг иж бүрэн даатгалд  хамруулан 378 876 ам.доллар, уг гэрээний нэмэлтээр, 2011 оны 09 дүгээр сарын 28-нд нэмэлт гэрээ байгуулан 2 дахь онгоцыг 135 888 ам. доллараар тус тус даатгуулсан.2009-2010 онд 1 175 409 амдоллараар даатгуулсан байна.

-2011 оны 2 дугаар сард Бодь Даатгал ХХК тай  BD/HIA 0311/301011339 тоот гэрээ байгуулан нисэх бүрэлдэхүүнийг даатгуулж, 143 ажиллагсадын гэнэтийн ослын даатгалын хураамжинд 42.5 сая төгрөгийн гэрээг байгуулсан байна.

-2010-2011 онд Мөнх даатгалтай гэрээ байгуулж нисэх бүрэлдхүүний гэнэтийн ослын даатгалд 12 198 208 төгрөгөөр даатгасан.

- Монгол даатгал компанийн Хан -Уул салбартай  2011 оны 1 дүгээр сарын 15-нд  гэрээ байгуулан 2011 оны 4 сарын 1-нээс 2012 оны 01 сарын 14 дуустал  хугацаанд  Хүнд болон тусгай   зориулалтын   машин  механизмаас    381 443 776   төгрөгийн балансын үнэлгээ бүхий  хөрөнгийг  3 051 550 төгрөгөөр үнэлж даатгасан ба эдгээрийн үлдэгдэл өртөг нь 165 795 928 төгрөг ба 50 сая төгрөгийн балансын өртөг бүхий чирэгч нь элэгдлээрээ өртгөө нөхсөн байна. Эдгээрээс Зил 130-ТЗ 3.8 УБЯ 92-14 дугаарын машин нь 254531 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй, F-245 3822 УБ нь үлдэгдэл өртөггүй байна. Энэ нь хөрөнгийн үлдэгдэл өртгийг харгалзахгүйгээр анхны үнээр даатгалыг хийсэн аж. Авто тээврийн хэрэгслээс 706 146 585 төгрөгийн хөрөнгийг 9 886 052 төгрөгөөр даатгуулсны үлдэгдэл өртөг нь 233 246 453  төгрөг,        үүнээс 166 115 488 төгрөгийн анхны өртөг бүхий 143 805 497 төгрөгийн хуримтлагдсан элэгдэл бүхий  9 ширхэг тээврийн хэрэгслэлийг 2011 оны 1, 6, 7 саруудад Төрийн өмчийн хорооны тогтоол гаргуулж, 2011 оны 3-7 саруудад худалдан борлуулах, шилжүүлэх замаар  данснаас хассан  хөрөнгийг 2011-2012 онд даатгасан байна. 2010-2011 онд дээрх 2 төрлийн тээврийн хэрэгслэлийн даатгалд 12 869 811 төгрөг Монгол даатгал компанид төлжээ.

-Мөн компанитай  2010 оны 12 дүгээр сарын 30-нд  гэрээ байгуулан 2011 оны 1 сарын 1-нээс 2011 оны 12 сарын 31 дуустал  хугацаанд  Катерингийн хөргөлтийн төхөөрөмж, лифт, агуулахын барилга, конторын барилга зэргийг  үндсэн, гуравдагч этгээдийн санаатай буюу санамсаргүй үйлдэл, ахуйн гэсэн төрлүүдээр  913 184 824  төгрөгийн    үнэлгээтэйгээр  22 843 398 төгрөгөөр даатгуулсан байна. Уг даатгалын төлбөрийг МИАТ компани хариуцах үндэслэлгүй байсан аж. Гэсэн ч 2010-2011 онд мөн даатгалд 1843189 төгрөг Бодь даатгалд төлсөн байдаг аж.

Тэгэхээр МИАТ компани  заавал даатгах шаардлагагүй үр ашиггүй зардал болсон даатгалуудыг “Бодь даатгал”-тай ийм маягаар хийж ирсний ард хэн хэний эрх ашиг байсан бэ гэдэг нь асуудал юм.

Б.Билэгт

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    хэхэх хороололд уу
    2015 оны 10 сарын 24
  • Зочин
    захиалгат мэдээ бичихээ болимоор юм
    2014 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochn
    2-UULAA YARAN TSARAITAI YUM xor nairuulsaaar baital nuur zul yary
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Төр мөнхийн хулгайч мэнэжэр. Төр үргэлж муу мэнэжэр.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Болдхуяг өчигдөр нэлээн оройхон Сараагийнхаас гараад явж харагдсан,зууны манлай маань хуушуураа хайрч л өгөөд гаргасан байх даа
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
    • Зочин
      хэхэх хороололд уу
      2014 оны 11 сарын 28
Сонин хачин