Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг, МАН-ын бүлгээс байгуулагдсан Ажлын хэсгийнхэн өнөөдөр Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах талаар зөвшилцсөн. Тэгвэл зарим асуудлыг тодруулахтай холбогдуулан 17:00 цагаас дахин хуралдахаар болоод байгаа юм.

Талууд эдийн засгийн хямралыг хэрхэн давах туулах, засаглалыг тогтвортой байлгах хүрээнд Үндсэн хууль болоод бусад хуулиудад өөрчлөлт оруулах гэсэн хоёр үндсэн асуудлаар хэлэлцээд байгаа. Түүнчлэн эдгээр асуудлуудаар үргэлжлүүлэн ярилцах шаардлагатайн үндсэн дээр дахин зөвшилцөхөөр болжээ.
ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” 2012 оны гэрээгээ засагт үргэлжлүүлж хамтрах төлөвтэй байгаа гэсэн бол, МАН-ын зүгээс хамтрах үгүйг хэлэх арай эрт байна гэж мэдэгджээ. Мөн МАН, АН нэгдвээс ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” АН-тай нэгдэхгүй гэдгээ мөн илэрхийлсэн байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна