20 мянга биш 2 сая хүний төлөө тэр зүтгэнэ
2014/11/26

Шинэ засаг дахь нөхдүүд нийтлэг эрх ашгийн төлөөнөө  гар нийлэн, жинхэнэ баг болон ажиллах нь чухал байгаа болохоос биш улстөрийн намаар талцан, өөр зуураа сандал суудлын хэрүүл маргаан хийх нь олон нийтийн хувьд тун хэрэггүй асуудал. Тиймээс Ч.Сайханбилэгийн удирдах кабинетад хэн хэн суух вэ гэдгийг нам хүчний харьцаагаар бус, салбараа мэдрэх, ойлгох, залах чадвартай эсэхээр  эрэмбэлэх нь эрүүл хандлага юм. Тэрчлэн Эрүүл мэндийн сайдаар одоогийн  дэд сайд Ж.Амарсанааг томилох нь зөв гэж саарал ордон дахь нөхдүүд санаа оноогоо нэгтгээд байгаа гэнэ. Ж.Амарсанаагийн хувьд улстөр, эрх мэдэл гэж хувь амбицдаа баригдсан, нэг хэв загварт цутгасан мэт хүмүүсээс өөр нэгэн гэж хэлж ярих хүмүүс цөөнгүй таардаг. Тэр өөрийгөө улстөрд орох болсон шаардлага, шалтгааны тухай хэлэхдээ “Эрүүл мэндийн салбартаа нөлөөлье, хөгжүүлье гэж зорьсон. Одоогийн байдлаар бүрэн дүүрэн биш ч гэлээ тодорхой хэмжээний шийдвэр гаргах түвшинд хүрсэн байгаа учраас зарим хүсэл, төлөвлөгөөгөө биелүүлэх боломж бүрдэж байна... Сайд болохын тулд улстөрд нэлээн хугацаагаар чанагдаж, төрд бэлтгэгдсэн байх ёстой гэж боддог.  Миний хувьд улс төрийн салбарт “нялх ногоо” гэдэг шиг шууд сайд болно гэхэд эрт байна. Удвал сайдаасаа суралцах юм их байна. Нас ч залуу байна. Дэд сайдынхаа хэмжээнд ажлаа сайн хийе гэж боддог.” хэмээн даруухан ярьж байсан. Тэгвэл түүнийг хийж чадна гэх итгэлийг бусад нь хүлээлгэж таарах нь шиг байна.

Нэгэнтээ энэ салбарын хүн, 13 наснаасаа эрүүл мэндийн салбарын карьераа эхлүүлсэн, 26-тайдаа анагаах ухааны докторын зэргийг арлын Японд хамгаалсан түүнд салбарынхаа төлөө юм хийх сэтгэл давамгайлж ирснийг үйлдлээс нь харж болох болов уу. Юу гэхээр  Монголдоо ирээд 4 жил эмчээрээ ажиллахдаа жилдээ мянгаад хүн үзсэн байгаа юм. Тэгээд тооцоод үзэхээр 20 жилийн дараа 20 мянган хүн үзчихсэн байх юм байна. Хорин  мянган хүн дотроос тодорхой хэдийг нь эмчилнэ, тодорхой хэдэд нь зөв зөвлөгөөг нь өгнө. Ингэж уйгагүй хөдөлмөрлөхөд 20 мянган хүнд нөлөөлчих юм байна гэсэн энгийн тооцооллыг тэр хийсэн байдаг. Харин салбарын удирдах түвшинд ажиллаж зөв бодлого хэрэгжүүлвэл 20 мянга, байтугай 2 сая гаруй хүний эрүүл мэндэд эерэг үр дүн үзүүлж чадах юм болов уу гэж томоор харсан, тийм боломж ч бий гэдгээ тэр хэлээд байгаа юм.

Тэгэхээр том харж чадсан хүнд итгэл хүлээлгэн, үр дүнг наашлуулахаар харах нь зөв хандлага болов уу. Тэр үнэндээ чадах зүйлээ, санаанд нь багтсан асуудлуудаа шулуухан ярьчихдаг нэгэн. Ямартаа л “Сайдын ажлыг насаараа хийхгүй. Буцаад эмчээрээ ажиллах дөч, тавин жил байна. Тэр үед салбарын эрхзүй, эдийн засгийн чадамж болон хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн байж чадвал хийсэн ажил маань үр дүнгээ өгч гэж өөрийгөө тоохоор ажилламаар байна. Эмч хүн үхэн үхтлээ ажилладаг учраас буцаад эмчээрээ ажиллах цаг хангалттай байгаа гэж бодож байна.” гэж байсан юм.

Тэр нэгэн эгнээнд зэрэгцэн оршиход зөрчилдөм олон ертөнцөд өөрийгөө “хүргэж” ирсэн залуу хүн. Түүнчлэн зөрчилдөөнт дотоод ертөнцөө ч нуугаад байдаггүй. Ямартаа л шинжлэх ухааны туршилтын зорилгоор хеликобактериудыг хэдэн мянгаар нь устгаж байхдаа нүгэл, буяны тухай эргэцүүлж, улмаар судалгааны ажлаа энэ шалтгаанаар орхиж байсан байдаг.

Тэр уламжлалт болон европ анагаах ухааныг хослуулан сурсан, чадварлаг эмч юм. Эмчийнхээ хувиар өөртөө онц дүн тавина гэдгээ итгэлтэй хэлж байсан. Энэ бол давуу тал. Тэр дундаа эрүүл мэндийн салбарыг удирдан залах хүний хувьд, салбараа мэдэрсэн, болох бүтэхгүй нь хаанаа байгааг олж, харж онилсон эмч хүн байна гэдэг чухал. Гол нь асуудалд хуучинсаг бугласан байдлаар бус зөв, цаг үеэ мэдэрсэн, ирээдүйтэй харж, хийж чаддаг хүн хаа хаанаа үгүйлэгдэж байгаа юм. 

Б.Билэгт 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (10)

  • Зочин
    iim zaluu humuusee l demjeer ymaa manaihaan
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин
    za tegeed tsaad saihnaa chin eruul mendiin said bolgohnuu yahnuu ingehed
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Aan ene zaluu chin lam baisan geluu
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Mundag baina Saihanbileg odoo l neg nudee Olson songolt hiihen
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin
    Ene zaluu arai bishee. Zahialgaar uuriiguu magtuulj bichuuleed l.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • zochin
    Tiim mundag bol emchee hiih heregteish tee.yun zavaan bohir yumand ordogiin
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин
    аав нь хуу намын өвгөн байдаг хүүгээ улс төрлүү чихэхээ мэдэж л байна.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Teriin ajil hiij meddeggui huviin ashig sonirhol ihtei zaluu shuu Tiim ender bolovsrol es zuitei yum bol uulzaltand tsagaa baridaggui dandaa hotsordog hudlaa yarisan gar bnalee
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин
    jambaljav gedeg uvgun odoo bas yuv dee tetgevertee odoo garaachee
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин
    tiish dee mundag zaluu ym bnalee shuu
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
Сонин хачин