Мөрийчин Д.Зоригт
2014/11/24

УИХ-ын гишүүн Д.Зоригт  хэдэн нөхдийн хамт зочид буудалд мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж эхэллээ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Загджав, “Макс” группын Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нартай хамт мөрийтэй тоглож байсан гэнэ. Эдгээр нөхдүүдэд холбогдох хэргийг хуулийнхан шалгаж байгаа гэнэ. Гэхдээ Д.Зоригтын тухайд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэж нэг тээг саадтай.  Ер нь Д.Зоригтын гишүүний тухайд сүүлийн үед чамгүй асуудалтай яваа. Өмнөд хөршийн төрийн мэдлийн Bank of China-ийн салбарыг Монголд нээх асуудлыг дэмжсэн түүнийг  Сангийн сайдад суулгах асуудал яригдсан. Түүнчлэн яг одоогоор сайд нарыг  томилох асуудал яригдаж байгаа энэ үед түүний мөрийтэй тоглоомын асуудал босч ирж таарч байгаа юм.

Д.Зоригтын тухайд “Монгол Шуудан”-гийн гэх тодотголтой төдийгөөс өдийг хүрсэн. Бизнес, улстөрийг хослуулан  өдийг хүрэхдээ хууль, журам зөрчсөн олон үйлдлийг хийсэн байдаг ч, тэр болгоноо том асуудал болгон дэгдээж газар авахуулахгүй байх тал дээр сайн ажиллаж ирээ юу гэлтэй нэгэн гэдгийг нь тодотгох нь зөв болов уу.   “Монгол шуудан” банкны хөрөнгө оруулагч байхдаа жижиг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг нь “Хадгаламж” банкинд худалдсан тул тус банкны жижиг хувь нийлүүлэгчид энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шат шатны шүүхэд хандсан байдаг. Улмаар гурван шатны шүүхээс “Монгол шуудан” банкны хувьцааны хяналтын багцыг барьж байсан хүмүүс нь жижиг хувь нийлүүлэгчдээсээ зөвшөөрөл аваагүй худалдсаныг тогтоосон ч, хохирогчид өнөөдрийг хүрэхдээ хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй л явцгааж байгаа аж. Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Гермес компанид тэрбээр их хэмжээний хувь эзэмшдэг.

Гэтэл Гермес ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож шинээр IPO гаргахад Санхүүгийн Зохицуулах Хороо хэд хэдэн алдаа гаргасан байдаг нь Д.Зоригт болоод Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга  Дашдондовын Баярсайхан нарын хооронд тохиролцоо байсан байж болзошгүй гэж  харахад хүргэдэг юм. Баримтуудаас  харахад УИХ-ын гишүүн  Д.Зоригт хэлж ярьж явдгаасаа тэс өөрийг хийдэг нэгэн гэж л ойлгогдоно. Өөрийн бизнесийн мөнгөний урсгалаа нэмэгдүүлэхийн тулд Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх мэдэлтнүүдтэй хуйвалдсан тэрбээр Сангийн яамыг зална гэхээр эхнээсээ л эвгүй дуулдсан. Банк дампууруулж тоглосон, сонгуулиар луйвар хийсэн,  “Номаранг”-ийн залиланг хийсэн нөхдүүдийн нэг гэхчлэн олон асуудалд холбогддог тэр ийнхүү мөрийтэй тоглоомчны хувиар тодорч мэдэх нь.

Б.Билэгт

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (14)

  • Энхмаа
    Улсын мөнгийг идэж уугаад эцэс сүүлд нь ийм царай зүстэй хоцордог юм байжээ.Хоёулаа муухай харагдаж байна. Их мөнгө гэж лай байгаагаүй бол өөрийхөөрөө гоё хөгшрөхгүй юу одоо ч мэдэхгүй хэдэн жилийн дараа энэ авгай хүний царай харах аргагүй болно доо
    2014 оны 12 сарын 03 | Хариулах
  • dd
    vietnam avgai um bish uu. us zasdag iim avgaichuultai tustei um baina
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН
    ӨӨ ЗА ЭНЭ ТӨР ЧИНЬ ТОГЛООМЫН ХҮМҮҮСЭР ДҮҮРЧЭЭ.КАЗИНО БАТЧУЛУУ БАЙГАЛЬ МӨН ОДООГИЙН НИЙСЛЭЛИЙН ОРЛОГЧ БАТТУЛГА ГЭХ МЭТ КАЗИНОЧИДООС ГАРАЛТАЙ ШҮҮ БАЙХ ДАА.АРД ТҮМЭН ЯАХ ЮМ
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин
    emegtei yumuu huisee soliulsan yum shig yumaa kkk
    2014 оны 11 сарын 26
  • Зочин
    pee ene avgai ne unen shulamshdee! Haraal hiilgeed l yavaad bdag gesen buu uzegd!
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin
    Avgai ni mun yum uu ?Munhtsetsegtei yavaldaad zavaan amitan oyunsurengee huuraad l ene butehguiee mongoliin myanga myangan huuhduudeer mongo olj bgaa 2surguuli ni chi zanar muutau heden ajilgui buduun amerik bagsh naraar mongol huuhduuded hicheel zaalgaj bn geed shulj ugnu zanargui surguulia haah heregtei shuu Oyunsuren avgai utluud muuhai har avgai boljee
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zagdjav
    Zagdjav mongol tugrugiig xyatad bolgono gej gadaadad yurdag xun Mongold yamar ch xereg xiisen xuuli tsagdaa ene xunii gart gedeg xun dee bas Xan uuld ix mungu idsen odoo bas l Enxtaivan nairamdlin ordond shurgalsan yum bn lee
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zagdjav
    Zagdjav mongol tugrugiig xyatad bolgono gej gadaadad yurdag xun Mongold yamar ch xereg xiisen xuuli tsagdaa ene xunii gart gedeg xun dee bas Xan uuld ix mungu idsen odoo bas l Enxtaivan nairamdlin ordond shurgalsan yum bn lee
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin
    2-laa hujaa ym bishuu
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • hosoo
    ene avgai gej hereg alga matar bna daaaaa
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин
    ихийн гишүүн шууд гардуулвал гэж хуулинд бий шүү дээ хөөрхий
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Avgainh n nuur yaachaa ve, end tende bembiiged
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • hoji
    kkkkk yajaagaan be philippine avgai bhdaa yadgiin kkkk. mongol emegtei shd
    2014 оны 11 сарын 24
  • hh
    philippin avgaita yum uu
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
    • Зочин
      emegtei yumuu huisee soliulsan yum shig yumaa kkk
      2014 оны 11 сарын 24
    • hoji
      kkkkk yajaagaan be philippine avgai bhdaa yadgiin kkkk. mongol emegtei shd
      2014 оны 11 сарын 24
Сонин хачин