“Сонгдо” эмнэлэг Л.Гансүхийн эсрэг ажилласан гэв
2014/11/24

АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийг  “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа мөнгө угаасан гэх үндэслэлээр цагдан хорьж байсан ч,  биеийн байдлын улмаас батлан даалтад гаргасан.

Харин түүний өмгөөлөгч Ц.Баасандорж МХЕГ-т хүсэлт гаргаж  “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийг шалгуулахаар болжээ. Учир нь Л.Гансүх хоригдож байхдаа тус эмнэлэгт шинжилгээ өгөхөд “хагалгаа” хийлгэх шаардлагагүй гэсэн хариуг өгч байсан бол тэрхүү шинжилгээний хариуг Солонгос улс руу явуулахад маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариуг ирүүлжээ.

Өнгөрсөн сард Бээжингийн Яамэй эмнэлгээс “Манай эмнэлэг танд туссан зүрхний цус багадалт, зүрхний шигдээс өвчнийг 3 жил эмчилж илэрхий үр дүн гаргасан. Гэсэн ч өвчний байдал харьцангуй хүнд учраас шаардлагын дагуу 2-3 сар тутуам нэг удаа хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай... Одоо эмчилгээний завсарлах хугацаа дууссан тул ирж эмчилгээгээ хийлгэнэ үү” гэсэн мэдэгдэл ирж байсан  гэнэ.  Тэгэхээр “Сонгдо” эмнэлэгийг зориуд худлаа хариу гаргасан байж болзошгүй гэж хардаад байгаа аж.

П.Урнаа
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин