МАН-ынхан нүүрэн дээрээ АН-ын нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ бататган хэлээд буй ч, цаагуураа бол тээг саад болохгүй гэдгээ АН-ынханд хэлчихсэн байсан гэдгийг хэлэх хүмүүс улстөрийн хүрээнд байцгааж л буй. Гэсэн ч ил хэлэгдэж буй үгс гэдэг чухал хойно. МАН-ын бүлгийн дарга юу гэсэнд анхаарал хандуулъя.

С.Бямбацогт хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ хэлсэн, гэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөв бодлого явуулбал дэмжинэ, өмнөх Засгийн газар шиг буруу бодлого нь давамгайлвал хариуцлага ярина гэлээ. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн учраас Ардчилсан нам ачаагаа бусдад үүрүүлэх бус өөрсдөө үүрэх хэрэгтэй хэмээсэн. Тэгэхээр МАН 2016 оны сонгуулиар булуу хураахгүйн тулд энэ удаа эрх мэдлээс татгалзаж байж болох юм.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна