Сайн байна уу, шинэ Ерөнхий сайд аа!
2014/11/21

Шинэ Ерөнхий сайдаа угтан эхлээд амжилт хүсэх нь зүйд нийцэх биз ээ. Тэгээд түүнд их хариуцлага ирж байгааг нэмээд сануулъя. Ч.Сайханбилэг ЕС болохоос өмнө хэлэхдээ “-Юуны өмнө Монгол Улсын эдийн засаг хямралтай байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шинэ байгуулагдах Засгийн газар юунд анхаарах вэ гэхээр 1.Эдийн засаг, 2.Эдийн засаг, 3.Эдийн засаг гэсэн зүйл  дээр л анхаарна.Мөн шинээр байгуулагдах Засгийн газар нэгдүгээрт, дэмжлэгтэй хоёрдугаарт, үйлдлийн засгийн газар байх, гуравдугаарт шуурхай Засгийн газар байх ёстой. Эдийн Засгийн асуудлыг шийдэхэд Засгийн газар штабын зохион байгуулалттай ажиллах ёстой юм.

Үндэснийхээ эрх ашгийг бодож улстөржилтийг хойш тавьж ажиллах ёстой. Бид хонины найр их хийлээ. Энэ хямралыг бид өөрсдөө бий болгосон, одоо өөрсдөө гарах ёстой. Урт хугацааны хөгжлийн асуудал. Нартай өдөр налайж, бороотой өдөр найрладагаа болих ёстой. Засгийн газрын ажил хувийн хэвшил дээр тулгуурлаж байж амжилттай явна.” хэмээн  хэлсэн билээ. Мөн тэрбээр “Хэрэв би Ерөнхий сайд болвол фракциудтайгаа үг хэлээ ололцож чадна, сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллаж чадна, ҮЗХ-ны гишүүтэйгээ нэг цул болж ажиллаж чадна, намын бүлэгтэйгээ нэгдэж ажиллаж чадна, би Амаржаргал гишүүнтэй ам хэлээ ололцож чадна гэдэгт итгэж байна. Та бүхэн итгэл үнэмшлээрээ саналаа өгөөрэй” гэж байсан.

Ийн хэлж байсан хүн ЕС болсон учраас түүнээс үүнийгээ ажил хэрэг болгохыг л хүлээж  таарна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Чимэдийн Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, хариуцлага, ёс зүйг дээдэлж, улс орныхоо эрх ашгийг урьтал болгон тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаачлагатай, эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна гэдэгт итгэж байна.” хэмээн хэлсэн. Түүнтэй ижил итгэлтэй хүмүүс цөөнгүй байгаа биз. Тэгэхээр түүнд итгэл хүлээлгээд, наашлах үр дүнг хүлээх цаг урд байна!

Б.Билэгт

 

 

 

.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

Сонин хачин