Ч.Сайханбилэг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд боллоо. УИХ-ын чуулганы хуралдаанд МАН-ын 26 гишүүн оролцоогүй ч, 44 гишүүний 42 нь дэмжсэнээр, 95 хувийн саналаар тэр дэмжигдлээ. Х.Баттулга, Г.Уянга хоёроос бусад нь түүнийг дэмжсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ч.Сайханбилэгийг танилцуулахдаа “Чимэдийн Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, хариуцлага, ёс зүйг дээдэлж, улс орныхоо эрх ашгийг урьтал болгон тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаачлагатай, эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна гэдэгт итгэж байна.” хэмээсэн юм.
Сэтгэгдэл (3)