Америк руу хов зөөдөг Х.Тэмүүжинг ”Викиликс” илчлэв
2014/11/21

Хууль зүйн салбарыг хоёр жил гаруй удирдаж, өнөөдрийг хүрсэн Х.Тэмүүжин харьцангуй хийгүй, нэр цэвэр юм шиг хэрнээ хэрэг дээрээ олон асуудалтай нэр сүр нь холбогдлоо. Г.Сарангэрэл гэж охинтой ажлын байран дээрээ болздог “ах”-ын хувиар хүртэл тодорч амжсан түүнтэй холбоотой бас нэг мэдээлэл бий. Түүнийг 2009 оноос хойш АНУ-ын элчин сайдын яамаар үе үехэн зочилж, Монгол Улсынхаа хууль зүйн салбартай холбоотой зарим зүйлийг уудлан ярьдаг байсан гэх мэдээллийг алдарт Жулиан Ассанж дэлгэв.  Х.Тэмүүжин нь улсынхаа Ерөнхийлөгчийг хэтээ харж чаддаггүй нэгэн гэх агуулгатай зүйлийг ярьдаг байсан гэх.

Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгож авсан хуулийн зөвлөх ямарч чадваргүй, гэтэл тийм хүнийг сонгосон нь алдаа болсон гэх зүйлийг тэр ярьсан гэнэ. Гол нь Х.Тэмүүжин сайд болоод АНУ-ын элчингийнхэнтэй хийж ирсэн уулзалтууд нь Америкууд флоп уулзалт гэгддэг бөгөөд, тус улсын төрийн департмент, SIA, Холбооны мөрдөх товчоо гэсэн байгууллагуудад шууд мэдээлэл болон тусгай сүлжээгээр илгээгддэг гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл тэрхүү мэдээллийг нь Жулиан Ассанж Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас авч, өөрийн сайт дээрээ байршуулсан аж.

Ернь бол "Викиликс" сайтад өмнө нь Х.Тэмүүжингийн тухай мэдээлэл гарч байсан юм. Түүнийг АНУ-ын хуулийнхантай холбогдож, Монгол Улсад хууль, эрх зүйн орчин дутмаг байдгийг нуулгүй илчлэн ярьдаг гэж бичиж байсан. Мөн АНУ-аас Монголд Элчин сайдаар ажиллаж байсан Марк Минтоноор дамжуулан Ерөнхийлөгчийн зөвлөх н.Ганзориг гэгч залуугийн тухай баримтуудыг АНУ-ын талд зөөдөг байсан талаар мэдээлж байв. Тэрбээр н.Ганзориг нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах чадваргүй нэгэн гэдгийг Марк Минтонд итгүүлэхийг оролдож байсан гэжээ. Ингэхдээ тэдний хооронд байнгын холбоо, хамаарал оршиж байсан гэдгийг ч баталсан гэх мэдээлэл байдаг.  

Х.Тэмүүжин нь 2008 онд парламентад орж ирэхээсээ өмнө "Эмнести интернэшнл-ийн Монгол дахь төлөөлөгчөөр хэсэг хугацаанд ажилласан бөгөөд тэр үед л  Америктай холбогдох алхамууд биелэлээ олж эхэлсэн. Х.Тэмүүжин хуулийн чиглэлээр "Эмнести"-д ажиллаж байхдаа гадны хэд  хэдэн хуульчидтай ойрын хамтрагч байсан гэх мэдээллийг "Викиликс" баримтжуулан, нийтлэсэн байдаг.

Түүнчлэн эхэнд өгүүлсэнчлэн  флоп уулзалтын үеэр юу ярьцгаасан талаарх мэдээллийг харахад:

- Poloff 2009.08.14-ний өдөр УИХ, АН-ын гишүүн Тэмүүжинтэй уулзаж МУ-ын хууль зүйн салбарын шинэчлэл, өршөөлийн хуулийн талаар ярилцлаа. Тэрбээр шинэчлэлийн талаар илэн далангүй ярилцахдаа Ерөнхийлөгч Элбэгдоржийн сонгон авсан хуулийн зөвлөхийг шүүмжилсэн юм. Тэмүүжин 38 настай, хуульч мэргэжилтэй, МУИС-д хууль эрх зүйн тэргүүний багшаар ажиллаж байсан нэгэн. УИХ-д 2008 оны 06 дугаар сард Баянгол дүүргээс нэр дэвшсэн.

-Тэмүүжин Ерөнхийлөгч Элбэгдоржийг улс төрийн маш том эрсдэл хийж байгааг нийтэд зарласан. Тэрээр poloff-той ярилцахдаа Г.Ганзоригийг Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр томилогдсонд  ихэд харамсаж байгаа тухай дурьдсан байна. Ганзориг өмнө нь Дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан. Тэрбээр 1993 онд Монголоос АНУ-д гарч мэргэжил боловсролоо дээшлүүлэхээр 15 жилийг өнгөрөөсөн нэгэн. Элбэгдоржийн хүсэлтээр 2009 оны 7 сард Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар Монголд буцаж ирсэн. Тэмүүжин бодохдоо Ганзориг хууль зүйн шинэчлэлийг хийх хүн биш, тэрээр хуучны үзэл бодолтой хүн гэсэн.” гэхчлэн бичсэн байдаг аж.

Энэхүү протокол маягийн тэмдэглэл бүхий үгс нь Х.Тэмүүжинг Америк талдаа нээлттэй, асуудлыг тийш нь дэлгэчихдэг нэгэн гэх ойлголтыг өгч таарч байгаа юм.

За мөн "Викиликс”  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай ч мэдээлэл цацсан тохиолдол хэд хэд бий гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тухайлбал, АНУ-аас Монголд сууж байсан Элчин сайд Марк Минтон  Монголд болсон бүхий л үйл явдлуудыг  АНУ-д мэдээлэл байдлаар илгээдэг байсан. УИХ-аас гаргасан тогтоолуудыг нэгд нэгэнгүй илгээдэг байсан төдийгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэлээд ойрын холбоотой ажилладаг байсан хэмээн мэдээлж байлаа. Гэхдээ бас нөгөө талд Марк Минтон Монголд ажиллах хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай бүхий л мэдээллийг АНУ-ын төрийн департмент руу шилжүүлдэг байсан. Ц.Элбэгдоржтой хамааралтай бичиг баримтуудыг илгээдэг байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү болох Америкт суралцдаг Э.Оргил хэмээх залуугийн тухай ч “Викиликс” бичиж байсан. Түүнийг эх орондоо эргэж ирэн  Ц.Элбэгдоржийн халааг авах туйлын эрмэлзэлтэй залуу хэмээн Америкийн тал харж байгаа гэх мэдээлэл ч байсан юм.

Жулиан Ассанжийн  "Викиликс” Монголын ардчилсан улстөрчдийн талаар ийм маягаар мэдээлэл цацсаар байна. Хууль зүйн сайдын ховч хошууг ч тэд гадаа үлдээсэнгүй ээ.

Б.Билэгт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • зочин
    Юугаа зохиож бичээд байгаа тэнэг вэ,хэнийг юу гэж бодоод,, өөрөө л итгэх мунхаг зүйл сараачаад суугаа садар новш вэ чи.
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • зочин
    Юугаа зохиож бичээд байгаа тэнэг вэ,хэнийг юу гэж бодоод,, өөрөө л итгэх мунхаг зүйл сараачаад суугаа садар новш вэ чи.
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • paah buzaruudaa boliochee
    Bilegt gej buzar mini chinii ene zohiold hen ch unemshihguiee,,Gadaadad amidarch baigaa mongolchuud cham shig hunii ner tur gutaasan yumnuudig meddeg l baihgui maanag minee
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • w
    unen gseen
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • хэцэс хэвлэлд ч хэлчих л үг байна ш дээ
    Тэмүүжинг битгий худал үнэн гойчилдоо. Ганц өнгөтэй өөдтэй сайд байх шүү. Ийм нэг усан яс хаясан ач холбогдолгүй бичлэг юунд хэрэгтэйм бэ.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
Сонин хачин