Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга дарга Д.Баярсайхан нарын хүмүүсийг цагдан хорьсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан мөнгө завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Тэгвэл тэднийг нийгмийн даатгал, халамжийн мөнгөнөөс зохиомол нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл цацагдсан.

Харин баттай эх сурвалжийн мэдээллээр халамжийн үйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
Мөн түүнтэй холбоотой дуулиан тариад байгаа асуудал бол Д.Баярсайхан дарга дүү нарынхаа компаниар дамжуулан халамжийн мөнгийг угаасан байж болзошгүй гэх хэд хэдэн үндэслэлээр байцаагдаж байгаа аж. Ингэхдээ дүү нарынхаа компаниар дамжуулан эмнэлэгт огт хэвтээгүй хүнийг хэвтсэн болгож хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэнэ.
Ийнхүү гэр бүл, садан төрөлтэйгөө хамтарч мөнгө угаасан ээлжит даргын паян эхэлж байгаа янзтай байна. Түүний гэр бүлийнхэн болон хэд, хэдэн хүнийг хоморголон шалгах нь тодорхой болоод байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна