Ерөнхийлөгч Ч.Сайханбилэгийг дэмжлээ
2014/11/20

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайдаар  Ч.Сайханбилэгийг томилох санал оруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь Улсын Их Хуралд суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье хэмээн саналд дурдсан байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Iim teneg yoronhiilogchid bi yaah gej sanal ogov doo. Ochij ochij Saikhanbileg shu. Arai ch bolohguie. Yamar ch chadvargui huneer shuu, Altankhuygaas dutah yum bhgui nohor. Altankhuygaas ch doroituulj medne ene uls orniig.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
Сонин хачин