Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ярилцлага хэн хүний анхаарлыг татсан. Тэрбээр “Эрдэнэс тавантолгойн” булхайгаас эхлээд олон ч зүйлийг ярьсан нь, нэр бүхий хүмүүсийг хөдөлгөөнд орууллаа. Тэрбээр Ц.Нямдоржийн урд хөршид айлчилсан асуудлыг сөхсөн, мөн түүнийг албан тушаалын төлөө нулимс цийлэгнүүлж гуйж байсан хэмээн ярьсан нь, дотрыг нь ёстой л маажсан бололтой. Ц.Нямдорж хариуг нь хурдхан шиг барив.

Энэ тухай тэрбээр өчигдөр өглөө өөрийн цахим хуудаснаа “Зарим нэг хүмүүс намайг идэвхитэй байдалд орууллаа. Орой ТВ2-оор Л.Мөнхбаясгалантай ярилцана... Би бүх хүнд хариу бичиж чадахгүй байх. Цензургүй яриа нэвтрүүлгээр олон ноцтой мэдээлэл хүргэнэ” хэмээн хэлж байсан. Тэгвэл тэр хариугаа барилаа. Тэр хэлэхдээ “Тэр чинь шал худлаа. Би хүний өмнө нулимс цийлэгнүүлээд байдаггүй юм. Харин Н.Энхбаярын өрөөнд цийлэгнүүлж орсон нэг тохиолдол бий. Тэр нь 1999 оны 12 сарын 24-ны өдөр үндсэн хуулийн өөрчлөлтийг баталчихаад хэвлэлийн бага хурал хийх гээд явж байхад утас дуугарсан. Утсаа авахад “Ээж чинь бурхан боллоо. Хурдан ир” гэсэн гэж хэлсэн. Тэгээд би Н.Энхбаяр дээр цийлэгнэж орсон. Түүнийг энэ андуураад байна. Сүүлийн үед барин тавин юм андуурч ярьдаг болсон байна лээ” хэмээсэн. За мөн өөр олон асуудлаар ярьсан.
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн бичлэг Youtube-д тавигдсаныг татан хүргэж байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна