Х.Болормаа VS О.Цолмон

Тэргүүн хатагтай хэмээх эрхэм хүндэт нэр алдрыг хүртэх хувь зохиолтой хатагтай нар чухам хэн байв? Өөр өөрийн түүхээр амьдралын баялаг намтартай болсон тэдний ертөнц танд нэгийг бодогдуулах биз. Эмэгтэй хүн бүхэнд үлгэрийн гүнж, хатан хаан орчин цагт бол тэргүүн хатагтай болох мөрөөдөл бий. Тэр тусмаа нөхөр нь тодорхой хэмжээгээр улс төрийн ертөнцөд жин дарсан бол хэн ч гэсэн боддог л бодол. Тэгвэл олны дундаас онцгойрон тодорсон тэргүүн хатагтай нарын хэн нь хэн бэ? Тэднийг энэ удаад “тулалдууллаа”.

Х.Болормаа:  

-Х.Болормаа Нийслэлийн 10 жилийн 47 дугаар дунд сургуулийг дүүргэн Украйны Львов хотын Улсын их сургуулийн Геологийн факультетийн Геохимийн ангийн хуваарь авч суралцсан. Энэ үед ирээдүйн хань Ц.Элбэгдоржтой танилцсан. Хосууд 4 хүүхэдтэй, харин өргөж авсан хүүхдийнх нь тоотой нийлээд 20 хүүхэдтэй өнөр бүл.

-Х.Болормааг балчир ахуйд аав нь өөд болсон бөгөөд 6 хүүхэдтэй айлын ууган охин тул дүү нараа гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхийн төлөө бүх чадлаараа хичээсэн түүхтэй.

-Ирээдүйн тэргүүн хатагтайн талаар “Болороо тун энгийн дөлгөөн, тогтвортой, юм болгонд хошуу дүрдэггүй, харин хамгийн эцсийн шийдвэрлэх мөчид жинтэй дуугарч асуудлыг шийддэг, сурлага сайтай, цэгцтэй цэвэрхэн охин байсан. Эргээд санахад өөтэй тал байдаггүй. Болороо энгийн ч байж чаддаг, эрхэмсэг ч байж чаддаг” гэж найзууд нь дүгнэсэн байх юм.  

-Х.Болормаа сургуулиа төгсгөн эх орондоо ирж Геологийн төв лабораторийн Эрдэс судлалын тасагт минерологич инженер, тасгийн даргаар 1994 он хүртэл ажиллажээ. УИХ-ын гишүүн байсан Ц.Элбэгдорж 1994 онд парламентыг орхин “Олуулаа болоод эргээд ирнэ ээ” хэмээн гарсныг хүмүүс сайн мэднэ. Яг энэ үеэр Х.Болормааг ажлаас нь халжээ. Харин Х.Болормаа “Манай хүн зүгээр нэг ажил хийхгүй, том ажил хийнэ” гэж итгэлтэй дуугарч байсан гэдэг. Мэргэжлийн ажлаасаа гарсан ч тэр дороо ээжтэйгээ хамтран эмийн сан ажиллуулж “Анх-Эрдэнэ” ХХК-д менежер хийж байжээ.

-Х.Болормаа нөхрийнхөө хийсэн ажил бүрт итгэж, байнга урамшуулж ирсэн. Ц.Элбэгдоржийг ийм өндөрт гарахад түшиг тулгуур найдвартай ар тал нь болж явжээ. Дөрвөн хүү төрүүлсэн дархан бэр 5 дахь хүүхдээ өргөж аваад удаагүй байхдаа 2007 оноос мэргэжлээрээ Эрдэс судлалын лабораторийн эрхлэгчээр ажиллах болсон. АНУ-д нөхрөө суралцахад Х.Болормаа Сувилахуйн сургуульд суралцан онц дүнтэй төгсчээ.

-Х.Болормаа хүүхэд асран хүмүүжүүлэх “Болор” сангийн ажлыг давхар эрхлэн явуулдаг. Ц.Элбэгдорж, Х.Болормаа хоёр Өнчин хүүхдийг асран хүмүүжүүлэх төвийн “Бамбарууш” бүлгийг даан авч, өнчин ядуу олон хүүхдийг асран халамжилсаар хэдэн жилийн нүүрийг үзэж байна.

-Х.Болормаа гайгүй нийтлэлч болох нь бичсэн эссе сэлтээс нь харагддаг. Иш татвал ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн эмээдээ зориулж ийн бичжээ, “Анх ханьтайгаа танилцаад эмээдээ очиж зуныг хамт өнгөрөөхдөө миний сонголт зөв гэдгийг баярласан сэтгэлээс нь мэдэрч байв. Тэр цагаас хойш бие биеэ огт танихгүй хоёр хүн хэчнээн дотно нэг амьтай болж, нэгэндээ анхаарал халамж тавьж эх, хүү хоёр шиг ээнэгшин дасч болдгийг эмээ, нөхөр хоёр маань харуулсан. Хүргэнээ төрийн хүндтэй алба хашихад миний буурал эмээ ихэд баярлаж, бахархаж суусан даа” гэжээ.

О.Цолмон:

-О.Цолмон эдийн засагч, философич мэргэжилтэй, ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн дипломтой эх орондоо эргэж ирээд Н.Энхбаяртай гэрлэжээ. Тэд дөрвөн хүүхэдтэй.
-Түүний аав нь эмч бөгөөд угийн хүнд итгэдэггүй О.Цолмон эхийнхээ болон гэр бүлийнхээ талаарх мэдээллийг олонд дэлгэж байгаагүй. Түүний өвөг эцэг хэлмэгдэж байсан бөгөөд нөхрөө баривчлагдахад “Бид дахиад л хэлмэгдлээ” гэж шүүрс алдаж байсан удаатай.

-Түүний талаар экс ерөнхийлөгч “Үнэндээ надаас хэд дахин илүү дайчин хүн. Гэвч миний эхнэр болоод улс төрөөс зайгаа барьсан” гэж ярьж байсан удаатай. Улс төрийн ажилтан хүний ач охин О.Цолмон нөхрөөсөө өмнө УИХ-д нэр дэвшиж ялагдаж байжээ. Ерөнхий сайд нөхрийнхөө бүх үйлдлийг О.Цолмон заадаг гэх яриа У.Хүрэлсүхээс эхлэлтэй. Түүнийг О.Цолмон гэртээ дуудаж үүрэг өгтөл У.Хүрэлсүх зөвшөөрөөгүй байна. Энэ мэдээ Н.Энхбаярт хүрэхэд “Манай эхнэртэй яаж харьцаж байна вэ, надтай харьцах харьцааг чинь ийм гэж ойлгоё” хэмээн зэмлэсэн гэдэг.

-О.Цолмон нөхрөө ерөнхий сайд болмогц Тагнуулын ерөнхий газрын зөвлөх болов. Тус газрын дарга нарыг цуглуулан тушаал өгч ёслуулснаар ажил нь эхэлсэн гэдэг. Тэрбээр нөхрийнхөө казино болон бас бус хэрэгтэй холбоотой мэдээллийг гаргуулж аваад буцааж өгөхдөө зассан, дутаасан байсан гэх шуугиан тэр үед гарч байв. Энэ зорилгоо биелүүлсэн О.Цолмон долоо хоногийн дараа энэ ажлаасаа гарчээ.

- Нөхрөө ерөнхийлөгчид байхад О.Цолмон Кэмбрижэд суралцахаар бэлдэж байсан байна. Оросын “Открытый мир Азия” сонины 2006 оны хоёрдугаар сарын 28-ны №44-т “Монголын тэргүүн хатагтай О.Цолмон Кэмбрижэд суралцахаар болсон тухай баттай эх сурвалж мэдээлэв. Тэрбээр 4 жил суралцах бөгөөд жилийн төлбөр нь 70 мянган ам.доллар болдог аж” гэсэн байв.

-О.Цолмон одоо “Ерөөл сан”-гийн тэргүүнээр ажиллаж буй. Хараа хяналтгүй эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалдаг бөгөөд Н.Энхбаяр төрсөн өдрөөрөө буюу жил бүрийн зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдийг гэртээ урьж баярлуулдаг уламжлалтай.

-Тэргүүн хатагтай нарын дундаас хамгийн их олонд танигдсан нь, өөрөөр хэлбэл алдар цуутай нь О.Цолмон. Н.Энхбаяр Японд айлчлал хийх үеэр тус улсын эзэн хаан Монголын тэргүүн хатагтайг Чингисийн алтан ургийн хүн ирлээ хэмээн сүйд болж байв. Түүнийг тойрсон сонин содон, хурц шийдэмгий алхам хийсэн талаарх баримт олон. Хамгийн сүүлд гэхэд бие хамгаалах ур чадвараа гайхуулсан удаатай. Нөхрийг нь баривчлахын өмнөх үдэш АТГ-ын ажилтан залууг хавсарч унагасныг үзсэн хүн батлан өгүүлдэг.

Б.Уян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • Зочин
    Хоорондоо эв нэгдэлгүй атаархуу чөтөөрхүү монголчууд бие биедээ дайсан болоод улс ороноо уруудан доройдход нэмэр болож байна даа
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Болор
    Цолмон үхсэн ацаараа тасархай байхав дээ чааваас гэж. Чи и Энхбаярыг бишрэн шүтэгч мал байна дөө. Цолмон авгайгаас гарч байгаа үг, гаргаж байгаа авир яасан ч боловсролтой мундаг эмэгтэйгээс гарах зүйл бишэээ. Хөгийн инээдтэй, авгай юм байна лээ ш дээ. Харин энд тэнд Цолмон мундаг боловсролтой л гээд бичхийнт хаана тэр сүрхий боловсрол нь байнаа, хэзээ тэр боловсролоо ашиглаад хаана ямар газар, ямар амжилт гаргаад ажилцийн бээээ.???? Хэлээд өгчөөчээ. Хүний урманд хэлэх үг түй ч байхгүй л байхгүй юу үнэндээ чааваас
    2014 оны 12 сарын 23
  • Болор
    Цолмон авгай ёстойй муухай нүдэнд хүйтэн, заваан авгай. Хажууд нь Болормаа хамаагүй намбатай жинхэнэ монгол эмэгтэй
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Moonoo
    Tsolmon avgai nohorteigee niilj Mongoliig samarsan daa
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Болормаа авгайн 5-н дүү өөр өөр эцэгтэй хужаа
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • zzzzz
    neg taliig sain bolgoh gej het hicheej, nuguug n gutgeh n ene setguulchdiin ajil boloo yu? Zarim neg todorhoi toonii setguulchdiin bolovsroliig deeshluuleh heregteig haruulsan l niitlel bnadaa!!! Orovdoltei yum daaa
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochid
    Tsolmon guai iluu hol tasarhai buh yumaaraa Mundag emegtei shuu dee shudraga,bie has saitai,bolovsrol fund buh daichin chanaruud bnaa bn.100erhemeer harsan uneheer sain shudraga ner tsohood helchihdeg Saihan yariatai emegtei bnlee.hudlaa dur esgehgui iim Hund durtai
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
    • Болор
      Цолмон үхсэн ацаараа тасархай байхав дээ чааваас гэж. Чи и Энхбаярыг бишрэн шүтэгч мал байна дөө. Цолмон авгайгаас гарч байгаа үг, гаргаж байгаа авир яасан ч боловсролтой мундаг эмэгтэйгээс гарах зүйл бишэээ. Хөгийн инээдтэй, авгай юм байна лээ ш дээ. Харин энд тэнд Цолмон мундаг боловсролтой л гээд бичхийнт хаана тэр сүрхий боловсрол нь байнаа, хэзээ тэр боловсролоо ашиглаад хаана ямар газар, ямар амжилт гаргаад ажилцийн бээээ.???? Хэлээд өгчөөчээ. Хүний урманд хэлэх үг түй ч байхгүй л байхгүй юу үнэндээ чааваас
      2014 оны 12 сарын 23
  • zochin
    Tsolmon ih daichin chadaltai undur bolovsroltou ih davgui emegtei.Bolormaag harahad ih doojoogui huuhen uma.Jiriin huuhen bsn bol yahav turiin terguun hatagtai gehed Arai l muuhai uma
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Энэ харьцуулалт илт Цолмонг муу хүн болгон харагдуулах гэж бичжээ. Бас л захиалгат нийтлэл...
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Meddeggui yumuu Hyatadiin erliiz shuudee! Hajidsuren avgai gej olon huuhedtei nohorgui avgai baisan shuu dee Eej ni bol iim tsaraitai bish . Medeh humuus ni medne shuudee Erliiz hun gedgiig ni
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Sara
    Элбэгдоржийн авгай яг хятад юм байна ш дээ. Яг ийм хятад хуухнууд байдаг даа.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025